Иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмэнд чанарын шинжилгээ хийж эхэлжээ.
Шинжилгээг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хийж байна.
.jpg)
Тус лабораторид 224 багаж, тоног төхөөрөмжөөр химийн болон микробиологийн 27 үзүүлэлтээр үнэлгээ хийж, олон улсын найман фармакопейн 119 монографи, ерөнхий өгүүлэлд заасан аргачлалын шинжилгээ хийх бөгөөд эхний шатанд 27 нэр төрлийн 56 эмийн дээжийг шинжилгээнд хамруулж нэг сарын хугацаанд хариу нь гарна. Үндсэн шинжилгээний дүнд эмийн чанар, аюулгүй байдлыг үнэлж, стандартад нийцэж байгаа эсэхийг тогтоох юм.
Энэхүү арга хэмжээ нь эмийн чанарын хяналтыг сайжруулж, иргэдийг баталгаатай, олон улсын стандарт шаардлагад нийцсэн эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Цаашид дотоодод үйлдвэрлэсэн болон импортын эмийг зах зээлээс түүвэрлэн тус лабораторид шинжилгээнд хамруулна.
.jpg)

0 сэтгэгдэл