Монголын шатрын спортынхон Б.Мөнгөнзул хэмээх дахин нэг их мастер цолтонтой боллоо.
Тодруулбал, Орхон аймгийн уугуул, Үндэсний шигшээ баг, “Гэгээн арвай” клубийн шатарчин Б.Мөнгөнзул “Kasparov Chess Foundation Friendship Festival 2026” тэмцээнд есөн өргөөн таван оноо авсан амжилтаараа эмэгтэй их мастер цолны сүүлийн нормоо биелүүлэв. Ингэснээр тэрбээр Монголын шатрын найм дахь эмэгтэй их мастер цолтон болж байна. Мөн тэрбээр эрэгтэй олон улсын мастерын хоёр дахь нормоо биелүүлжээ.
Түүнээс өмнө Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ, Б.Аминаа, Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул нар их мастер болж байсан билээ. Хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө их мастер Т.Мөнхзул их мастер цолонд хүрч байв. Тэгвэл түүнээс хойш дөрвөн жилийн дараа Монгол Улсын найм дахь эмэгтэй их мастер цолтон төрөн гарч байна.
Үүнээс гадна Г.Зэв 16 насандаа Олон улсын шатрын холбооны дэд мастер цолтон боллоо. Түүний эгч Г.Маралгуа дүүгээсээ есөн жилийн өмнө энэхүү цолыг авч байсан юм.

0 сэтгэгдэл