Монгол Улс, БНСУ харилцан жолооны үнэмлэхээ хүлээн зөвшөөрөхөөр тохиолцоонд хүрчээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Монгол, БНСУ хоёр талдаа жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн. Ингэснээр Монгол Улсын иргэд БНСУ-д ямар нэг шалгалтгүйгээр өөрийн улсын жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцоно, БНСУ-ын иргэн ч Монгол улсын авто замын хөдөлгөөнд өөрийн үнэмлэхээр зорчих эрх нээгдэх юм. БНСУ-д Монголын 60 гаруй мянган иргэн амьдардаг. Үүнээс 1400 гаруй иргэн нь гэмт хэрэгт холбогдсон байгаагийн дийлэнх хувийг жолооны үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцсон зөрчил эзэлж байна" хэмээн мэдээллээ.

0 сэтгэгдэл