Түлшний хямралыг даван туулахын тулд дотоодын зах зээлд бензин, дизель түлшний хэмжээг нэмэгдүүлэх зорилготой хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.
Энэ хууль батлагдсанаар импортыг дэмжиж, газрын тос боловсруулах боломжийг өргөжүүлэн, үйлдвэрүүдийн шинэчлэлийг дэмжих юм байна.
Хуульд тусгагдсан чухал заалтуудын нэг нь шууд нэрлэгийн бензинтэй холбоотой юм. Энэ төрлийн бензинийг бусад найрлагатай хольж, АИ-92 болон түүнээс дээших өндөр октант түлш үйлдвэрлэхийг зөвшөөрчээ.
Түүнчлэн бусад улс орноос түлш импортлохыг дэмжих заалт тусгагдсан байна. ОХУ түлшний хямрал нүүрлэснээс хойш Энэтхэг, Беларусь улсаас түлш импортолж байгаа бөгөөд Беларусийн нийлүүлэлт түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан байна.
Эх сурвалж: ШУА, ОУСХ

0 сэтгэгдэл