Тайванийн Тайбэй хот дахь Хааны ордон музейд 7 дугаар сарын 10-нд буюу баасан гарагт нээгдэх шинэ үзэсгэлэнгийн үеэр Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэхээр болжээ.
Уг бүтээлийг Чингис хааны дүр төрхийг хамгийн бодитойгоор дүрсэлсэн хөрөг гэж үздэг бөгөөд Монголын түүхэн ой санамж, үндэсний соёлыг холбосон чухал бэлгэдэл хэмээн тус музейн захирал Шяо Зунхуан онцлон тэмдэглэсэн байна.
Эш хөрөг нь “Спорт ба ур чадвар: Уран зураг, уран бичлэг дэх бие бялдрын хөдөлгөөн ба ур чадвар” сэдэвт үзэсгэлэнд тавигдах ажээ. Ирэх 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд мөн Их Юань Улсыг үндэслэгч Хубилай хаан хүрээлэгчдийн хамт говь цөлд ан ав хийж буйг харуулсан “Хубилай хаан авд мордсон нь” зургийг дэлгэн үзүүлэх аж.

0 сэтгэгдэл