Ekhoron.mn
    Онцлох

    Үндэсний их баяр наадам нээгдэж, 1024 бөх барилдаж байна

    2026-07-11, 23:01

    Монгол, Солонгосын талууд 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

    2026-07-10, 12:41

    БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийж байна

    2026-07-09, 12:37
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Н.Учрал улс төрөө даахааргүй боллоо…

      2026-05-19, 12:22

      Олон улсын харилцаа судлаач Л.Бямбаханд: Фукидитийн урхи

      2026-05-14, 15:40

      Ши Жиньпин, Доналд Трамп нарын хэлэлцээ ба Америк-Хятадын ашиг сонирхлын илэрхийлэл

      2026-05-14, 15:27

      УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Жеффри Эпштэйний хэрэг Монгол Улсын эрх ашгийг хөндсөн эсэхээр асуулга тавив

      2026-04-30, 15:30

      Борцгор хотонгийн өчил

      2026-04-17, 13:24
    • Gana Weekly Talk

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32

      Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

      2026-03-23, 13:15

      Д.Жамъяншарав : “Зам дагаж хөгжил ирнэ” гэж үг байдаг. Одоо бол интернэт дагаж хөгжил ирж байна

      2023-06-09, 11:31

      Зовлон жаргал сүлэлдсэн, золио тэнхээ сорьсон нүргээнт энэ хотод...

      2022-07-06, 11:23
     | 
    Ekhoron.mn

    Монгол, Солонгосын талууд 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

    Эхорон3 өдрийн өмнө
    Share
    Facebook Twitter Email

    БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён-ы Монгол Улсад төрийн айлчлалын хүрээнд өчигдөр хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.

    1. “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт”,

    Нэг хүртэл жилийн хугацаанд зорчиж буй хоёр улсын иргэд олон улсын жолооны эрхийн үнэмлэхээрээ тухайн улсад тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой болно. Нэгээс дээш жил оршин сууж буй иргэд өөрийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхээ оршин суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломж бүрдэнэ. Иргэд жолоодох чадвартай холбоотой ямар нэг шалгалт өгөх шаардлагагүй.

    2. “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв байгуулах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Санхүү, эдийн засгийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын цогцолбор бүхий 600 ортой “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” ашиглалтад орсноор хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх, нас баралт буурахад чухал хувь нэмэр оруулна.

    3. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний дипломатын академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    Сургалт, семинар, эрдэм шинжилгээний ажлын талаар мэдээлэл солилцож, хамтарсан сургалт, лекц, бага хурал зэргийг зохион байгуулна. Дипломат ажилтан, мэргэжилтэн, оюутан солилцоог дэмжиж, олон улсын харилцаа, дипломат үйл ажиллагаа, дэлхийн засаглал зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, хамтран ажиллана.

    4. “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, биотехнологи, чухал ашигт малтмал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан болон бусад чиглэлээр хамтарсан судалгаа хийх, мэргэжилтэн, судлаач солилцох, мэдээлэл хуваалцаж, хамтран ажиллахаар боллоо.

    5. “Цахим хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    Хиймэл оюун ухаан, цахим шилжилт, 5G/6G сүлжээ, цахим дэд бүтэц зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, инновацад суурилсан тогтвортой хөгжлийг дэмжих нөхцөл бүрдэнэ. Ингэснээр манай улсын цахим хөгжил, технологийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

    6. “Боловсролын салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    Сурагч, сургагч багш, судлаач, боловсролын захиргааны албан хаагчдын солилцоог дэмжих, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөр, багш бэлтгэл, боловсролын чанарын чиглэлээр хамтран ажиллана. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн эрэлттэй уялдуулан шинэчлэх чиглэлээр хамтарна.  

    7. “И Тэ Жүний дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах, үйл ажиллагааг эрхлэх болон сурталчлах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эх орончид болон ахмад дайчдын хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    Солонгосын төр, нийгмийн зүтгэлтэн И Тэ Жун эмчийн гавьяаг хүндэтгэж, түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн бүхий газрыг цогц байдлаар хадгалж, тохижуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

    8. “Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн бодлогын талаар мэдээлэл солилцох, техникийн хамтын ажиллагаа болон мэргэжилтнүүдийн солилцоог өргөжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гадаад худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ. Хөдөө аж ахуйн механикжуулалт, усалгаатай тариалан, ухаалаг фермер, орчин үеийн хүлэмжийн аж ахуйн чиглэлээр туршлага, мэдлэг солилцох, мал эмнэлгийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, малын бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтарна.  

    9. “Түгээлт ба логистикийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг өргөжүүлэх, нийлүүлэлт, түгээлтийн тогтолцоог боловсронгуй болгох, логистикийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тогтвортой байдал, чанар, аюулгүй байдлыг бэхжүүлнэ.

    10. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон анагаах ухааны салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    Хүний нөөцийг чадавхжуулах, зайлшгүй шаардлагатай эмийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, эрүүл мэнд, анагаах ухааны шинэ дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэх, эмч, мэргэжилтэн харилцан солилцох, туршлага, мэдээлэл солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.

    11. “Эрчим хүчний шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    Сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цахилгаан дамжуулалтын дэд бүтцийг өргөжүүлэх, байгаль орчинд хоргүй дулааны шийдлийг дэмжих, мэдээлэл, технологи солилцох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

    12. “Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2026-2030 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны хөтөлбөр”,

    Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, соёл, урлагийн уран бүтээлчдийн чиглэлээрх хамтын ажиллагааг дэмжинэ. Кино үйлдвэрлэлийн менежментийн туршлага судлах, хөгжмийн салбарын байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг үзүүлэх болон соёлын бүтээлч салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.  

    13. “Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцооны дагуу ажилчдыг илгээх, хүлээн авах тухай Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    БНСУ-д хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулж, иргэдэд хоёр улсын холбогдох хууль тогтоомжийг таниулах, чанд сахиулах чиглэлээр хамтран, иргэдэд эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

    14. “Мал аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн технологийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Орон нутгийн хөгжлийн захиргаа хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    Гаар тариалан, мал аж ахуй, хөдөө аж ахуйн технологи, инновац, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүртгэл, зохицуулалт, менежментийн чиглэлээр хамтын ажиллагааны үндсэн зарчим, чиглэл, хамрах хүрээг тодорхойлж, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

    15. “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээ авах, цөлжилт болон элсэн шороон шуургатай тэмцэх, ойн доройтлыг зохицуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    “Ногоон хэрэм” болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг олон улсын хамтын ажиллагаагаар дэмжих зорилготой. Эмзэг бүс нутгийг ойжуулах, ой болон доройтсон газрыг нөхөн сэргээх, ойн түймэр, хортон шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, агро ойн аж ахуй, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг цогц ажил хийнэ.

    16. “Монгол Улсад ойд ээлтэй уур амьсгалын эерэг арга хэмжээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн газар, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ойжуулалт, ой болон ландшафтыг нөхөн сэргээх, үрийн менежментийн тогтолцоо хөгжүүлэх, мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, байгальд суурилсан шийдлийг нэвтрүүлнэ. БНСУ-ын Ойн ерөнхий газар нь ойжуулалтын амжилттай туршлага, дэвшилтэт технологоо хуваалцаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага нь олон улсын хамтын ажиллагааны платформ, техникийн туслалцаа, сургалт, судалгаа болон олон улсын уур амьсгалын санхүүжилт татахад дэмжлэг үзүүлнэ.

    17. “Төв банкны үйл ажиллагаатай холбоотой хамтын ажиллагаа, техникийн туслалцааны тухай Монгол Улсын Төв банк, Бүгд Найрамдах Солонгос Улсын Төв банк хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    Төв банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, туршлагаа солилцох  бөгөөд мөнгөний бодлого, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал, гадаад валютын гүйлгээ, санхүүгийн зах зээл, төлбөр тооцооны тогтолцоо, макро эдийн засгийн засаг, урьдчилан тооцоолол, дүн шинжилгээ, хүний нөөцийн хөгжил, дижитал болон хиймэл оюуны ашиглалтын чиглэлээр хамтран ажиллана.

    18. “Монголын байгалийн өвийг хамгаалах хамтарсан судалгааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Солонгосын өвийн алба хоорондын санамж бичиг”,

    Говийн бүсийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах чиглэлээр хамтарсан судалгаа хийх, хадгалан хамгаалах, сэргээх чиглэлээр хамтран ажиллана.  

    19. “Усан доорх соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай “Чингис хаан” үндэсний музей болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Солонгосын өвийн алба хоорондын санамж бичиг”,

    Усан доорх соёлын өвийн үнэ цэнийг судлах, хамгаалах, ашиглахтай холбоотой хамтарсан судалгаа, хайгуул хийж, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх,  үзэсгэлэн гаргах, мэдээлэх, сурталчлах болон бусад чиглэлээр хамтарна.

    20. “Шинэ хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн ажлын алба, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хот байгуулалтын үндэсний агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

    Захиргааны тогтолцоо, хот төлөвлөлт, байгаль орчинд ээлтэй эрчим хүч, усны менежмент, хотын хөдөлгөөн, тээвэр, ухаалаг хот зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

    21. “Худалдаа хөгжлийн банк болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импортын банк хоорондын хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг”.

    Банк хоорондын зээлийн шугам батлах, хоол хүнс, гоо сайхан, автомашины сэлбэг, механик, тоног төхөөрөмж, ашигт малтмал, мэдээлэл, харилцаа холбоо, эмчилгээний төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн салбарт дэмжлэг үзүүлнэ.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    Шинээр томилогдсон Засгийн газрын тэргүүн юу гэж хэлэв?

    2026-03-31, 09:29

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

    2 өдрийн өмнө

    Үндэсний их баяр наадам нээгдэж, 1024 бөх барилдаж байна

    2 өдрийн өмнө

    И Жэ Мён: Хамтдаа хөгжин цэцэглэх Монгол-Солонгосын Алтан үеийг цогцлооё

    3 өдрийн өмнө

    Монгол, Солонгосын талууд 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

    3 өдрийн өмнө

    Эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэв

    4 өдрийн өмнө

    БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийж байна

    4 өдрийн өмнө

    Тайванийн Хааны ордон музейд Чингис хааны эш хөрөг, “Хубилай хаан авд мордсон нь” зургуудыг дэлгэн үзүүлнэ

    5 өдрийн өмнө

    АНУ, Ираны хоорондын харилцаа дахин хурцадмал байдалд оржээ

    5 өдрийн өмнө

    БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад юу амжуулах вэ?

    5 өдрийн өмнө

    Монголд айлчлах гэж буй БНСУ-ын Ерөнхийлөгчийн дуртгалын ном орчуулагджээ

    6 өдрийн өмнө

    Н.Учралын Засгийн газрын 100 хоног тохиож байна

    6 өдрийн өмнө

    Ш.Магван, П.Батсайхан, Ц.Гарамжав, О.Дамжин нарт Хөдөлмөрийн баатар, Т.Ариунаа, Б.Сарантуяа нарт Ардын жүжигчин цол хүртээлээ

    6 өдрийн өмнө

    Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар эх орондоо иржээ

    1 долоо хоног

    Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

    1 долоо хоног

    В.Путин бензин, дизель түлшний үйлдвэрлэлийг дэмжих хуульд гарын үсэг зуржээ

    1 долоо хоног

    Гватемал улс Монголоор дамжуулан Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна

    1 долоо хоног

    79 өдөр хуралдаж, анхдагч 18 хууль баталсан УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийв

    1 долоо хоног

    Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

    1 долоо хоног

    БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёний айлчлал баталгаажлаа

    1 долоо хоног

    Ерөнхий сайд асан С.Баярт Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цолны Алтан гэрэгэг гардуулжээ

    1 долоо хоног

    БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёний айлчлал баталгаажлаа

    1 долоо хоног

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлажээ

    3 долоо хоног

    “Эрдэнэс Монгол”-ыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгож, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

    3 долоо хоног

    7 дугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

    4 долоо хоног

    БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийж байна

    4 өдрийн өмнө

    БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён наадмын хүндэт зочин болох уу?

    1 долоо хоног

    Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай байна

    1 долоо хоног

    Засгийн газар: Оюу толгой төслийн зээлийн хүүг 2.5 хувиар бууруулж, 7.9 хувь болголоо

    1 долоо хоног

    Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж байна

    3 долоо хоног

    БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад юу амжуулах вэ?

    5 өдрийн өмнө
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.