Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    ТАЖИК

    Эхорон3 сар
    Share
    Facebook Twitter Email

    Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 7 дугаар сарын 20-22-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалтай холбогдуулан Тажикистан улсын геополитикийн орчин нөхцөл, гадаад бодлогын талаар олон улс судлаач Л.Бямбаханд-ын тайлбарыг хүргэж байна.

    • Тажикистан улс олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлэх замаар тэнцвэртэй бодлого баримтлахыг эрмэлздэг боловч энэ эрмэлзэл нь тодорхой хязгаарлалттай тулгардаг.
    • Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан энэ улсын хувьд ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа нь аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт илүүтэй төвлөрдөг. Ингэхдээ Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага дахь оролцоо болон Москвагийн цэргийг байрлуулах замаар хамтран ажилладаг. Мөн Оросод хөдөлмөр эрхэлдэг тажик ажилчдын мөнгөн гуйвуулга нь тус улсын эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй.
    • Сүүлийн жилүүдэд зөвхөн Тажикистан төдийгүй Төв Азийн бүс нутаг дахь БНХАУ-ын эдийн засгийн нөлөө нэмэгдэж байгаа. Ялангуяа, Бээжингийн болон Ши Зиньпин даргын геополитик-эдийн засгийн гол "төсөл" болох "Бүс ба зам" санаачилгаар дамжуулан БНХАУ Тажикистан болон Төв Азийн бусад оронд эдийн засгийн нөлөөгөө бэхжүүлж буй. Тажикистан улс нь Хятадын бараа бүтээгдэхүүнийг Төв Ази, Каспийн тэнгис, Кавказаар дамжуулан Турк, Европ руу тээвэрлэдэг Дунд Коридорын замд байрладаг учраас "Бүс ба зам" санаачилгад чухал ач холбогдолтой.
    • Тажикистан улс Европ Холбоо болон Өрнөдийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа хөдөлмөрийн зах зээлд хамтран ажиллах сонирхолтой байдаг. Гэвч эдийн засгийн хамтын ажиллагаа дорвитой явахгүй байгаад тус улсын засаглалын хэлбэр тодорхой хэмжээнд нөлөөлдөг боловч Өрнөдтэй хэт ойртож түншлэх нь тус улсын Москва, Бээжинтэй тогтоосон харилцааг эрсдэлд оруулах уршигтай. Тиймээс "тэнцвэр"-ийг хангаж, Өрнөдийн орнуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа цөөн салбараар хязгаарладаг.
    • Тажикистан улсын геополитикийн орчинд тооцох ёстой нэг хүчин зүйл нь яахын аргагүй Иран улс юм. Төв Азийн "стан" орнуудаас цорын ганц перс угсаа гарал, соёлын нийтлэгтэй нь Тажик улс. Энэ утгаараа Иран улс Тажикистаныг Төв Ази дахь Туркийн нөлөөг хязгаарлах "хүчин" болгон ашиглахыг оролддог.
    • Тогтворгүй Афганистантай 1357 км-ээр хил залгаа оршдог нь Тажикистаны аюулгүй байдалд ихээхэн ноцтой нөлөө үзүүлдэг. Тажикистаны хил орчмын бүс нутгууд нь Талибаны хяналтаас гадуур үйл ажиллагаа явуулдаг Исламын радикал бүлэглэлүүд болон хар тамхины наймаа эрхэлдэг бүлэглэлүүдтэй холбоотой  халдлага, довтолгооны талбар болдог. Тиймээс ОХУ-ын тэргүүлдэг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Афганистан-Тажикистаны хилийн дагуух аюулгүй байдлын нөхцөл байдал "хүнд ноцтой" хэвээр байгааг 2026 онд хүлээн зөвшөөрч, зэвсэгт бүлэглэлүүд болон мансууруулах бодисын наймаачдын өдөөсөн тогтворгүй байдлыг намжаахад хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    12 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    12 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    12 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    12 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    17 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    20 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    21 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    21 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.