Ekhoron.mn
    Онцлох

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Өнөөдөр, 15:27

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    Өнөөдөр, 14:00

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    Өнөөдөр, 07:22
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00

      COP17 бол манай улсын “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр

      2026-08-24, 16:27

      СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

      2026-08-12, 14:00

      ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

      2026-08-11, 11:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    ЗТЯ: Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ

    Эхорон1 сар
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг 2026 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөхөөр тогтсон байна. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн яамнаас өчигдөр мэдээлэл хийлээ.
    СУУДЛЫН АВТОМАШИНЫ ТӨЛБӨР 5000, АЧААНЫ АВТОМАШИНЫХ 20 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО
    • Энэхүү шинэчилсэн тарифаар суудлын автомашины автозам ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөс 5000 төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10.000-аас 20 мянган төгрөг төгрөг болгон шинэчилэн тогтоосон байна. Ингэснээр тээврийн хэрэгслийн ангиллаас шалтгаалан төлбөрийн хэмжээ өмнөхөөс 2-5 дахин нэмэгдэж байна.
    • Шинэчлэгдсэн  тариф нь Улаанбаатар хотоос орон нутаг чиглэсэн болон аймаг хоорондын олон улс, улсын чанартай авто замуудад мөрдөгдөх бөгөөд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам, мөн аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто зам хамрагдана.
    • Хэрэв та орон нутгийн замын постоор тогтмол зорчдог, тухайн байршилд үйл ажиллагаа эрхэлдэг бол бол урьдчилан төлбөрөө тооцож, гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэдгийг мэдээллээ.
    УЛСЫН ЧАНАРТАЙ АВТОЗАМЫН СҮЛЖЭЭ ӨРГӨЖСӨН Ч ЗАСВАР АРЧЛАЛТЫН САНХҮҮЖИЛТ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА
    • Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 111,916.7 км авто зам байгаагаас олон улс болон улсын чанартай 7,956.8 км нь хатуу хучилттай зам байна. Өнөөдөр 21 аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, 100 гаруй сум болон хилийн таван боомт улсын авто замын сүлжээнд холбогдоод байна. 
    • Мөн жил ирэх тусам авто замын сүлжээ болон автомашины тоо өсөн нэмэгдэж байгаа хэдий ч замын ашиглалт, засвар арчлалтад шаардагдах санхүүжилт бодит хэрэгцээнээс үлэмж дутмаг байгааг салбарынхан онцоллоо.
    • Монгол Улсад мөрдөгдөж буй дүрэм журам, стандартын  дагуу хатуу хучилттай авто замд 6 жил тутамд ээлжит засвар, 12-13 жил тутамд их засвар хийх шаардлагатай байдаг. Гэвч төсвийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан эдгээр шаардлагатай засварын ажлыг хугацаанд нь хийж, замын чанарыг сайжруулах боломж хязгаарлагдсаар байна.
    • Зам, тээврийн яам жил бүр авто замын засвар, арчлалтад шаардлагатай хөрөнгийн саналаа Сангийн яаманд хүргүүлдэг ч улсын чанартай 8000 орчим км хатуу хучилттай авто замын засвар, арчлалтад батлагдаж буй төсөв нь бодит хэрэгцээний ердөө 10-12 хувийг л хангаж байгааг албаныхан мэдээллээ. 
    • Хөрөнгө оруулалт, шаардлагтай төсөв санхүүжилт хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан замын ээлжит засварыг хугацаанд нь хийж чадахгүй, улмаар эвдрэл нь их засвар шаарддаг түвшинд хүрэх, засварын зардал улам нэмэгдэх, замын чанар муудах, зам тээврийн ослын эрсдэл өсөх нөхцөл бүрдэж байгааг албаныхан онцоллоо.
    • Мөн автозамын барилгын материал, битум, шатахуун тосны үнэ жил ирэх тусам өсөж байгаагаас шалтгаалан авто замын засвар, арчлалтын компаниуд техникийн шинэчлэл хийх боломжгүй, ажилчдынхаа цалин хөлсийг цаг хугацаанд нь олгож чадахгүй, автозамын урсгал засваруудыг бүрэн гүйцэтгэхэд хүндрэлтэй болсныг АЗЗА нэгтгэлийн удирдлага танилцууллаа.
    ТӨЛБӨРИЙН НЭМЭГДЛИЙГ ЗӨВХӨН ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТАД ЗАРЦУУЛЖ, ОРЛОГО ТӨВЛӨРӨЛТИЙГ ИЛ ТОД БОЛГОНО
    • Иймээс улсын төсвийн ачааллыг бууруулж, автозамын засвар, арчлалтын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоож, нэмэгдсэн орлогыг зөвхөн замын засвар, арчлалтад зориулан зарцуулахаар шийдвэрлэснийг Зам, тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, ахлах мэргэжилтэн Д.Оюунбилэг, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд, “Авто замын засвар, арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярдорж нар мэдээллийн үеэр онцоллоо.
    АВТО ЗАМЫН ТӨЛБӨРИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД БҮРЭН ЦАХИМААР АВНА
    • Энэ оноос эхлэн улсын хэмжээнд байрлах 33 төлбөр авах цэгийг бүрэн цахим системд шилжүүлж, авто зам ашигласны төлбөрийг автомат хэлбэрээр авч эхэлсэн талаар мөн мэдээлж байна. 
    • Автозамын тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ашиглаж буй тээврийн хэрэгсэл, түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох журмын дагуу түргэн тусламж, гал түймэр унтраах, онцгой байдал, төрийн шуурхай ажиллагааны зориулалттай тээврийн хэрэгслүүд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө.
    ”ЦАГААН ЖАГСААЛТ”-Д БҮРТГҮҮЛСЭН ИРГЭД ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ
    • Нийслэлийн алслагдсан бүсэд амьдардаг иргэд буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо (Эмээлт), Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо (Өлзийт), Налайх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд “E-Mongolia” системээр дамжуулан “Авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт” гаргаж, “Цагаан жагсаалт”-д бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой гэдгийг танилцууллаа. 
    • Уг жагсаалтад бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр нэвтрэхэд систем автоматаар таньж, хаалт шууд нээгдэнэ.
    • Харин орон нутгийн замаар зорчсон тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр автозам ашигласны төлбөр цахимаар илгээгдэнэ. 
    • Та энэхүү төлбөрийг тухайн ондоо багтаан өөрийн боломжид тохируулан хэсэгчлэн хуваан төлөх боломжтой. Хэрэв таны зам ашигласны төлбөр 20 болон түүнээс дээш удаа хуримтлагдсан тохиолдолд постын автомат хаалт нээгдэхгүй, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд зорчих боломжтой гэдгийг анхаарууллаа.
    2026 ОНЫ ЭХНИЙ 6 САРЫН БАЙДЛААР 13.7 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ТӨЛӨГДӨӨГҮЙ БАЙНА
    • Төлбөр авах цэгүүдийг 2022 оноос үе шаттай цахимжуулж эхэлсэн бөгөөд 2022 онд цахим 5 төлбөр авах цэгээр 1,6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 1,2 тэрбум төгрөг төлөглөж 400 орчим сая төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна. 
    • 2024 онд 8 төлбөр авах цэг цахимжсанаар 17 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 14  тэрбум төгрөг төлөгдөж 3 тэрбум төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна. 
    • 2025 онд онд 12 төлбөр авах цэг цахимжсанаар 23,5 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 15  тэрбум төгрөг төлөгдөж 8 тэрбум төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна. 
    • 2026 оны эхний 6 сарын байдлаар 22,7 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 9  тэрбум төгрөг төлөгдөж 13,7 тэрбум орчим төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна. 
    • Өнөөдрийн байдлаар 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл дээр 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөөгүй байна. Үүн дотор 500-1 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй 2183, 1 сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 иргэн, аж ахуй нэгж байна. 
    • Иймээс иргэд урьдчилан төлбөрийн үлдэгдлээ шалгаж, боломжтой хэмжээгээрээ хэсэгчлэн төлж барагдуулахыг ЗТЯ-ны Автозамын Бодлогын хэрэгжилтийг хангах газар, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас  зөвлөлөө.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    1 цагийн өмнө

    Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулж, татан буулгана

    3 цагийн өмнө

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    4 цагийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    5 цагийн өмнө

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    10 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    12 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    1 өдрийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    1 өдрийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргийн хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    1 өдрийн өмнө

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    1 өдрийн өмнө

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэрхэн зориулах вэ?

    1 өдрийн өмнө

    Трампын хүргэн Жаред Кушнер "Орос, Украины талуудтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй" хэмээжээ

    1 өдрийн өмнө

    Монголын баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд IV байр эзлэв

    2 өдрийн өмнө

    Н.Учралын Засгийн газрын танилцуулсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл

    2 өдрийн өмнө

    Улсын ургацын комисс: 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авна

    2 өдрийн өмнө

    НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

    2 өдрийн өмнө

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

    2 өдрийн өмнө

    Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    2 өдрийн өмнө

    Александринскийн олон улсын театрын фестивалийг Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг нээв

    3 өдрийн өмнө

    “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд 1 сар үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

    6 өдрийн өмнө

    Олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

    1 сар

    СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

    4 долоо хоног

    Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно

    2 долоо хоног

    ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

    4 долоо хоног

    Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    3 долоо хоног

    COP17: Хурлын үеэр хийгдэх замын хөдөлгөөний өөрчлөлт, хаах зам, зогсоолууд

    1 сар

    COP17: Карбон кредит гэж юу вэ?

    2 долоо хоног

    “Дэлхийн малчдын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулж байна

    4 долоо хоног

    Рамсарын Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Мусонда Мумба COP17-д оролцохоор ирлээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.