Ekhoron.mn
    Онцлох

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Өнөөдөр, 15:27

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    Өнөөдөр, 14:00

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    Өнөөдөр, 07:22
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00

      COP17 бол манай улсын “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр

      2026-08-24, 16:27

      СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

      2026-08-12, 14:00

      ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

      2026-08-11, 11:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат салбарын цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ

    Эхорон1 сар
    Share
    Facebook Twitter Email

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр салбарын цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. 

    УЛААН БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТ, ЦЭЦЭГЛЭЛТ ЖИГДЭРЧ, ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ТҮҮВЭР ХУРААЛТ ЭХЭЛЖЭЭ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас тариалангийн бүс нутгуудад  7, 8, 9 дүгээр саруудад гаргасан цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд үндэслэн  таримал ургамлын ургалтын хугацаанд өвчин, хөнөөлт организмын тархалт нэмэгдэх нөхцөл үүсч болзошгүй байгаатай холбогдуулан ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг гарган тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.
    Газар тариалангийн голлох бүс нутгуудаар улаан буудайн “түрүүлэлт”, “цэцэглэлт”-ийн үе шат жигдэрсэн, Таримал сорт, болцоос шалтгаалан таримлын өндөр 45-100 см байна. Буудайн аарцан бололт цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, буудай тариалсан хугацаа зэргээс харгалзан үзэхэд 8 дугаар сарын 14-нд эхлэх урьдчилсан төлөвтэй байна.  
    Төмсний талбайд “цэцэглэлт”-ийн үе шат эхэлсэн, нийт талбайд ургамлын ургалтын байдал сайн, гэмтэл ажиглагдаагүй байна. Эртийн ургацын төмс, хүнсний ногоо, тухайлбал байцаа, сонгино, манжин, лууван, навчит ногоо, өргөст хэмхийн түүвэр хураалт эхэлж, зах зээлд борлуулагдаж байна.   

    ТАРИАЛАЛТЫН ЧАНАР ХЭЭРИЙН СОЁОЛОЛТ ОНЦ, САЙН ҮНЭЛГЭЭТЭЙ ГАРЧЭЭ
    Улсын хэмжээнд 365.5 мянган га-д үр тариа, үүнээс 317.6 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.1 мянган га-д хүнсний ногоо, 74.7 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн.
    Энэ жил 270.2 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 250.6 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт, 160.1 мянган га-д уриншийн хоёрдугаар боловсруулалтыг тус тус хийсэн мэдээтэй байна. Уринш боловсруулалт үргэлжилж байна.
    Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га үр тарианы талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 74.5 хувь буюу 237.7 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан.  

    МАЛЫН ТОО ТОЛГОЙ 78 САЯД ХҮРЭВ

    Улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогоор 58.09 сая толгой мал тоологдсон бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 115.7 сая толгой мал 21 аймаг, нийслэлийн хэмжээнд өвөлжиж, хаваржжээ. Малын тоог бүсээр авч үзвэл хамгийн олон мал баруун бүсийн 5 аймагт нийт 13.7 сая, хангайн бүсэд 13.6 сая мал бэлчээрлэж байгаа бол хамгийн цөөн тооны мал төвийн бүсийн аймгуудад 5.5 сая мал бэлчээрлэж байна.
    Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал төв, баруун болон хангайн бүсийн зарим хэсэгт хүндэрлээ. Тодруулбал, төвийн бүсийн Сүхбаатар, Дархан-Уул, Төв аймаг, хангайн бүсийн Өвөрхангай аймгийн зарим сум, баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын зарим сумдад нөхцөл байдал хүндэрсэн бол Дорнод аймагт гэнэтийн аюулт үзэгдэл тохиолдсон.
    Улсын хэмжээнд энэ жил 22.4 сая хээлтэгч төллөхөөс 17.0 сая хээлтэгч төллөж, 16.8 сая төл хүлээн аваад байна. Өөрөөр хэлбэл, зун, намрын бэлчээрт 78.0 сая орчим мал байх урьдчилсан тооцоолол гарч байна.

    НИЙТ НУТГИЙН 10 ХУВЬД БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТ МУУ БАЙНА

    Монгол орны бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 10 хувьд муу, 40 хувьд дунд, 50 орчим хувьд сайн байна. Бэлчээрийн ургамлын ургалт Өвөрхангайн ихэнх, Баянхонгор, Дундговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангайн ганц нэг сумдын нутгаар муу, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Говь-Алтайн зарим, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.

    ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ХАЛУУН, ХУР ТУНАДАС БАГА БАЙХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
    Хур тунадасны улирлын урьдчилсан төлөвөөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
    Дээрх зураглалаас үзэхэд агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Хэнтий, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дундажийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
    Манай орны байгаль, цаг уурын онцлогоос хамаарч жил бүрийн 8 дугаар сарын 20-ыг хүртэл бэлчээрийн ургамал ургах боломжтой тул одоогийн байдлаар бэлчээрийн ургамлын ургац, ургамалжилтын хазайлтыг эцсийн гэж үзэх боломжгүй байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагын мэдээгээр ирэх 8 дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй гантай, гандуу байх төлөвтэй байна. Иймд гантай, гандуу байгаа нутгуудад өвөл, хаврын улиралд бэлчээрт хадгалагдах өвсний хэмжээ нэмэгдэх боломж хязгаарлагдмал гэж урьдчилан тоймолж байна.
    Эдгээр бэлчээрийн ургамлын ургац, гангийн зураглалын үр дүнд суурилан мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ болон онцгойлон анхаарах бүс нутгийг тогтоодог. Цаг уурын улирлын тоймоос үзэхэд нутгийн ихэнх хэсэгт агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа нь мал аж ахуйн 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтад анхаарах шаардлага үүсгэж болзошгүй байна.

    SAT-1 ХЭВШЛИЙН ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ГОЛОМТОД БАЙГАА МАЛЫГ БҮРЭН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛАВ

    2026 оны 5 дугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил анх удаа лабораториор баталгаажсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган, аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран өвчнийг хязгаарлах, устгах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
    Өвчний голомт Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий, Дэлүүн, Цэнгэл, Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад бүртгэгдэж, нийт 4075 толгой мал, амьтныг устгалд хамруулаад байна.
    Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2026 оны А/176 дугаар тушаалаар шүлхий өвчний SAT-1 хэвшлээс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалт хийх арга хэмжээг 10 хоногт шуурхай зохион байгуулсан. БНХАУ-аас SAT-1 хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцин оруулж ирж, Баян-Өлгий аймгийн 11 сумын 1.3 сая толгой, Ховд аймгийн 9 сумын 1.2 сая толгой, Говь-Алтай аймгийн 2 сумын 15.6 мянган толгой, Хилийн цэргийн 3 анги, заставын 2.0 мянган толгой буюу нийт 2.5 сая толгой мэдрэмтгий мал сүрэг буюу үхэр, хонь, ямааг дархлаажуулалтад хамруулаад байна.
    Вакцины үйлдвэрлэгчийн зааврын дагуу дархлаа тогтцыг хангах зорилгоор 240.3 мянган толгой үхэрт давтан дархлаажуулалтыг 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэн хэрэгжүүлж байна.
    Дээрх хариу арга хэмжээний үр дүнд Ховд аймагт 2026 оны 06 дугаар сарын 25-наас, Баян-Өлгий аймагт 2026 оны 07 дугаар сарын 08-наас хойш шүлхий өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
    Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн голомтод хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, яаралтай дархлаажуулалтын үр дүнд өвчний тархалтыг тогтоон барьж, шинэ голомт бүртгэгдэхгүй байгаа бөгөөд давтан дархлаажуулалт үргэлжилж байна. Мөн 2026 оны намрын төлөвлөгөөт дархлаажуулалтад шаардагдах 4.0 сая тун шүлхийн О хэвшлийн вакциныг худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд тендерийг 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нээхээр зарлаад байна.
    “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ ТӨСЛИЙН 2 ДАХЬ ШАТ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 4 БАНКААР ДАМЖУУЛАН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

    2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Тээвэр хөгжлийн банктай дамжуулан зээлдүүлэх гэрээнд гарын үсэг зураад байна.
    Төслийн эхний шат 2016-2021 онд амжилттай  хэрэгжиж нийт 106.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон. Түүнчлэн эргэн төлөлтийн сангаас 2021-2024 онд нийт 41.6 тэрбум төгрөгийн зээлийг Хаан, ХХБ, Голомт, Хас банкуудаар дамжуулан зээлдүүлсэн.
    Энэхүү төслийн 2 дахь шатны хүрээнд нийт 199 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгоно. Ингэхдээ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай дотоодын түүхий эдийн нэмүү өртгийг дээшлүүлж экспортод чиглэсэн эсвэл импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг,  шаардлага хангасан ААН-үүдэд жилийн 9 хувийн хүүтэй, 7 жил хүртэлх хугацаатай, үүнээс 3 хүртэлх жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх 150 мянгаас 3 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно.
    Тухайлбал, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, арьс ширний гүн боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр, ноос ноолууран экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, эрчимжсэн ба цөм сүргийн аж ахуй, үр үйлдвэрлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, яс боловсруулах, био бордоо үйлдвэрлэгчид, эмийн ургамлын тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээл авах боломжтой.
    Энэхүү төслийн хүрээнд олгох хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутагт ажлын байр бий болгох, үйлдвэрлэгчдийн урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон техник, технологийг нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

    Төслийн зээлд хамрагдах хүсэлтэй ААН-үүд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан 4 банканд хандах боломжтой.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    2 цагийн өмнө

    Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулж, татан буулгана

    4 цагийн өмнө

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    5 цагийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    6 цагийн өмнө

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    11 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    13 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    1 өдрийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    1 өдрийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргийн хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    1 өдрийн өмнө

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    1 өдрийн өмнө

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэрхэн зориулах вэ?

    1 өдрийн өмнө

    Трампын хүргэн Жаред Кушнер "Орос, Украины талуудтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй" хэмээжээ

    1 өдрийн өмнө

    Монголын баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд IV байр эзлэв

    2 өдрийн өмнө

    Н.Учралын Засгийн газрын танилцуулсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл

    2 өдрийн өмнө

    Улсын ургацын комисс: 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авна

    2 өдрийн өмнө

    НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

    2 өдрийн өмнө

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

    2 өдрийн өмнө

    Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    2 өдрийн өмнө

    Александринскийн олон улсын театрын фестивалийг Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг нээв

    3 өдрийн өмнө

    “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд 1 сар үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

    6 өдрийн өмнө

    Олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

    1 сар

    СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

    4 долоо хоног

    Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно

    2 долоо хоног

    ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

    4 долоо хоног

    Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    3 долоо хоног

    COP17: Хурлын үеэр хийгдэх замын хөдөлгөөний өөрчлөлт, хаах зам, зогсоолууд

    1 сар

    COP17: Карбон кредит гэж юу вэ?

    2 долоо хоног

    “Дэлхийн малчдын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулж байна

    4 долоо хоног

    Рамсарын Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Мусонда Мумба COP17-д оролцохоор ирлээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.