Ирэх наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурал /СОР17/-д 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч хүрэлцэн ирэхээр бүртгүүлээд байгаа билээ. Тэгвэл ирэх зочдын виз олголт 80 хувьд хүсэн байна.
Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.БАТБЯМБА:
-СОР17-ын бэлтгэл ажлын хүрээнд виз олголтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, одоогийн байдлаар виз олголт 81 хувьд хүрсэн. ХЗДХЯ нь Үндэсний хороо болон харьяа байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж, хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна хэмээлээ.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ЭДИЙН ЗАСГАА САЙЖРУУЛЪЯ
Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org/

0 сэтгэгдэл