Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосон. Тэгвэл Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслолыг 2026 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Чөчү хайрханы оройд буюу нутгийнхны хэлдгээр Зүчийн даваанд зохион байгуулахаар болжээ.
Ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцох юм байна.
Хөвсгөл нуур нь манай улсын анхны төрийн тахилгат нуур болж байгаа юм. Монголчуудад нуур, ус тахиж ирсэн уламжлал 20 дугаар зууны эхэн үе хүртэл байсан ч төрийн тахилгын хэмжээнд биш чинээлэг баян хүмүүс эд хөрөнгөө арвижуулах зорилгоор энэхүү ёслолыг хийдэг байжээ.


0 сэтгэгдэл