Наймдугаар сарын 17-28-нд манай улсад болох COP17 бага хуралд оролцох төлөөлөгчдийн тээвэр, логистикийн үйлчилгээг Зам, тээврийн яам хариуцан ажиллаж байна.
Энэ талаар ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай:
-COP17-ын үеэр Монгол Улсад 2,800 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна. Онгоцны буудлаас зочид буудал хүртэл 5 маршрутаар 60 гаруй автобус, зочид буудлуудаас хурлын талбай хүртэл 16 маршрутаар 100 гаруй автобус үйлчилнэ.
Нийтдээ 160 гаруй автобус, 150–200 автомашиныг тээвэр, логистикийн үйлчилгээнд бэлэн байдалд ажиллуулахаар төлөвлөж байна.
Өглөөний цагаар автобуснууд 5–10 минутын давтамжтай, өдөр болон оройн цагаар 10–20 минутын давтамжтай үйлчлэхээр зохион байгуулж байна хэмээн ярилаа.


0 сэтгэгдэл