Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын хуралдаанд 16 орны төлөөлөгч оролцож байна

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага /ДМАЭМБ/-ын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 28-30-нд болж,  16 орны мал эмнэлгийн салбарын 80 гаруй төлөөлөгч оролцож байна. 

    Тухайлбал, ДМАЭМБ-ын төлөөлөгчид, ерөнхий малын эмч нар, үндэсний зохицуулагчид, олон улсын болон хандивлагч байгууллага, шүлхий өвчний лавлагаа лаборатори, мал, амьтны эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл багтжээ.
    Хуралдааныг  ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон тус байгууллагын Зүүн Өмнөд Азийн шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр хамтран зохион байгуулж байна. Энэхүү хуралдаан шүлхий өвчинтэй тэмцэх дэлхийн стратеги боловсруулагдаж, дэлхийн хэмжээнд шүлхий өвчний нөхцөл байдал өөрчлөгдөн хөгжиж буй үетэй давхцаж байгаагаараа онцлог юм.
    Хуралдаанаар дэлхийн болон бүс нутгийн шүлхий өвчний өнөөгийн нөхцөл байдал, өмнө нь бүртгэгдээгүй бүс нутгуудад SAT-1 хэвшил тархаж буй талаар мэдээлэл өгч, бүс нутагт тулгамдаж буй техникийн болон үйл ажиллагааны сорилтуудыг хэлэлцэх юм. Энэ хүрээнд бүс нутагт шинээр нэвтэрсэн SAT-1 хэвшил, SAT-2 зэрэг шинээр эрсдэл үүсгэж болзошгүй бусад хэвшлүүдийн нөлөөллийг үнэлж, бэлэн байдлыг хангах, тандалт, вакцины хүртээмж, мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
    Мөн Зүүн Өмнөд Азийн шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, ололт, амжилт, тулгамдсан асуудлуудыг дүгнэж, 2026-2030 оны замын зураглалыг хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлохоор төлөвлөжээ.
    Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдааныг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлэв. Тэрбээр мал, амьтны гоц халдварт өвчний эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, бодит түншлэлийг хөгжүүлж, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргахын чухлыг онцлов.
    Зүүн Өмнөд Ази, БНХАУ, Монгол Улсын Шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Дэд комиссын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Тайландын Мал аж ахуйн хөгжлийн газрын шинжээч, доктор Ноппаван Майяг үг хэлсэн бол Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Статусын газрын дарга Мин Парк мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдааны ач холбогдлыг онцоллоо.
    Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын малын ерөнхий эмч, доктор Х.Алтангэрэл хуралдааны зорилгыг тодорхойлж хэлсэн үгэндээ бүс нутгийн улс орнууд хил дамнасан мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх, мэдээллийн ил тод байдал, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой уулзалт  үзэж байгаагаа илэрхийллээ.
    Хуралдаанаар дэлхийн дахин, бүс нутгийн хийгээд Монгол Улс дахь шүлхийн өвчний нөхцөл байдал, эрсдэлийн талаар нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлж, яаралтай хариу арга хэмжээ, эрсдэлийн үнэлгээ, SAT-1-ийн эрсдэл болон бүс нутгийн бэлэн байдлын талаар илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ шүлхий болон мал, амьтны гоц халдварт өвчний хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажилладаг түнш байгууллагуудын мэдээллийг сонсох юм.  
    SEACFMD буюу Зүүн Өмнөд Азийн шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр нь бүс нутгийн хэмжээнд шүлхий өвчнийг үе шаттай хянах, урьдчилан сэргийлэх, хил дамнан тархах эрсдэлийг бууруулах чиглэлээр гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмждэг бүс нутгийн санаачилга юм. Тус хөтөлбөр 1997 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улс 2016 онд гишүүнээр элссэн.
    Бүс нутагт шүлхий өвчний вирусийн O болон A хэвшлийн тархалт үргэлжилж, сүүлийн үед SAT1 хэвшил шинээр бүртгэгдсэн нь тандалт, эрсдэлийн үнэлгээ, вакцины бэлэн байдал, мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналтыг улс орнууд уялдуулан хэрэгжүүлэх шаардлагыг нэмэгдүүлж байна.

     

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.