Ekhoron.mn
    Онцлох

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийлээ

    Өнөөдөр, 14:26

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    Өнөөдөр, 09:00

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэг дэх “Тавантолгой түлш” ХХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн түлшний халаагуурт шилжүүлэх төсөл болон хагас коксон түлшний худалдан авалт, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, ил тод нээлттэй байдлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг НИТХ-ын 26/61 тогтоолоор байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаяр, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин, Б.Хуягбаатар, Г.Жаргалсайхан нар өнөөдөр 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Налайх дүүрэгт "Тавантолгой түлш" ХХК-д ажиллаж, ажлын хэсгийн өргөтгөсөн хурлыг хийлээ.

    Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр түлш үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлт, худалдан авах ажиллагааны явцыг танилцууллаа. Тухайлбал, 2026-2027 оны өвөл 280 мянган тонн хагас коксон, 80.0 мянган тонн шахмал, 40.0 мянган тонн эрчим хүчний нүүрс савлаж, нийлүүлэхээр төлөвлөжээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 27.4 мянган тонн хагас коксон шахмал түлш, 14.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, 16.0 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлсэн. Хагас коксон түлшийг энэ оны есдүгээр сараас 2027 оны хоёрдугаар сар хүртэл үе шаттайгаар татан авч, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг тогтвортой хангана. Нийт 280 мянган тонн хагас коксон шахмал түлш нийлүүлэх нээлттэй тендерийг наймдугаар сарын 5-нд нээж, гүйцэтгэгчийг шалгаруулахаар болсон. Тендерт оролцогчдод үйлдвэрлэлийн хүчин чадал, ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлсэн туршлага, экспортын үзүүлэлт зэрэг шаардлага тавьж байгаа бөгөөд олон улсын Incoterms 2020 DPU нөхцөлөөр нийлүүлэлт хийнэ” гэлээ.

    Мөн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахад тулгамдаж буй асуудлууд болох өр төлбөр, түүхий эдийн хангамж, тээвэрлэлт, өмчлөл, түлшний борлуулалтын үнэ зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов.

    Ажлын хэсгийн гишүүдэд "Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар" ОНӨААТҮГ-аас нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн халаагуурт шилжүүлэх ажлын талаар танилцуулсан юм. Одоогийн байдлаар Чингэлтэй, Баянгол дүүргийн 14 хорооны 5,000 айл өрхөд хийн халаагуур суурилуулснаас 1,418 нь гэр, 3,582 нь байшин байна.

    Хийн түлшний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор борлуулах цэг 25-ыг ажиллуулж, нэг цэгт дунджаар 150 айл өрхөд үйлчлэх зохион байгуулалт хийжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 11 мянга гаруй баллон эргэлтэд оруулж, 308 гаруй тонн хийн түлш борлуулсан байна. Хийн халаагуурт шилжсэн айл өрхөд 900 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа бөгөөд уг дэмжлэгээрээ иргэд зөвхөн хийн түлш худалдан авах боломжтой юм.

    “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-аас мөн угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

    Нийслэлийн хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын байдлаар  нийт 176,512 өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулжээ. Нэгдсэн хяналтын төвөөс өндөр үзүүлэлт бүхий дохио ирсэн өрхтэй шуурхай холбогдон агаар сэлгэлт хийлгэх, шаардлагатай тохиолдолд хяналтын ажилтныг газар дээр нь ажиллуулан, он гарснаас хойш 8,308 өрхийн 41,540 иргэнийг угаарын хийн хордлогын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

    Үүнээс гадна 2026 онд нийслэлийн хэмжээнд 1,686 өрхийн зуух, пийшин, яндангийн засвар үйлчилгээ хийж, иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.

    Нийслэлийн долоон дүүргийн ерөнхий боловсролын 84 сургуулийн 30,947 сурагч, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнуудад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтыг "Интүмтэй сар" аяны хүрээнд үе шаттайгаар зохион байгуулжээ.

    Энэхүү ажлын хэсгийн хурлаас гарсан саналыг нэгтгэн Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулахаар боллоо.

    Эх сурвалж: НИТХ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ

    2026-03-30, 15:32

    Энэ жил улсын хэмжээнд 12,306 хүн Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэнэ

    2026-05-25, 21:06

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийлээ

    4 минутын өмнө

    Монгол Улс хулан хамгаалж буй туршлагаасаа хуваалцав

    3 цагийн өмнө

    Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээг бодит үр дүнд хүргэнэ

    5 цагийн өмнө

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    5 цагийн өмнө

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    21 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    21 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    21 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    1 өдрийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    1 өдрийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    1 өдрийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    1 өдрийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    2 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    3 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    4 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    5 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    5 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.