Япон улс Үндэсний Тагнуулын албаны бүтэц, зохион байгуулалтаа шинэчилжээ. Тус улсад дэлхийн 2-р дайнаас хойш Тагнуулын асуудлыг эрхэлсэн агентлаг Засгийн газрын харъяанд ажиллаж ирсэн (Cabinet Intelligence and Research Office (CIRO)) бөгөөд тус байгууллага 700 гаруй ажилтантай байсан юм.
Энэ оны 5 дугаар сард Япон улсын парламент Тагнуулын албаны тухай хуулийг шинээр батлан гаргаж, энэ хуулийн дагуу шинээр байгуулагдах Тагнуулын байгууллагыг Үндэсний Тагнуулын Товчоо (The National Intelligence Bureau) гэж нэрлэхээр тогтож, орон тоог нь нэмэгдүүлэхээр болжээ.
Тагнуулын байгууллагын дээд удирдлага нь Ерөнхий сайдын ахалж, холбогдох сайд нар багтсан Үндэсний Тагнуулын Зөвлөл (Kokka Joho Kaigi) байх ажээ.
Тус байгууллага гадаад тагнуулын эсрэг тэмцэх, терроризмын эсрэг тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах, гадаад орноос явуулах аливаа сөрөг нөлөөллийн (хэвлэл мэдээлэл, сонгууль гэх мэт) эсрэг тэмцэх гэсэн үндсэн чиг үүрэгтэй байхаар хуульд заажээ.

0 сэтгэгдэл