Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслолыг анх удаа хийв

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны адаг Хөхөгчин хонь сарын арван есөн буюу 2026 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол Чөчү хайрхны тахилгат овоонд анх удаа болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. 

    Тахилгын өмнөх орой Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам нар Итгэл, Санжаанамсиг, Зүгдор, Тамжаджав, Хорвоонжиг, Сэртүв, Одсүрэн, Шагжтүв болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурав.

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын мянга мянган жилийн түүхтэй уул овоо, ус мөрний тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах төрийн их ёслол гэдгийг тэмдэглэлээ. Мөн олон мянган жилийн тэртээгээс хүн зон, амьтан, ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн Хөвсгөл нуураа монголчууд “Далай ээж” хэмээн нэрийдэж, ижий шигээ дээдлэн хүндэтгэдэг түүхэн уламжлалтайг дурдав.

    Байгалийн унаган төрхийг хадгалах, экосистемийг хамгаалахад монголчуудын уул овооны тахилга өндөр ач холбогдолтой хэмээн үзэж, ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэснийг тэмдэглэлээ. Түүнчлэн төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул, усны онцлогийг нь тодруулан судалж, сурталчлан таниулж байгааг онцлов.

    Тэрбээр Хөвсгөл нуурын эх, хүү 13 овооны тэнгэр, Цогт охин тэнгэрийн дүрт лус, найман аймгийн нөхөд төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж, эх дэлхий этүгэн газраа рашаан усаараа мөнхөж тэтгэж байхыг сүслэн даатгалаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх овооны өмнө мэхийн ёсолж, лус, савдагт дахин хүндэтгэл үзүүлснээр төрийн тахилгын ёслол өндөрлөлөө.

    Тахилгын үеэр Чөчү хайрханд манан татсаж байснаа тэнгэр нээгдэж, Хөвсгөл нуурт өнгийн солонго татжээ. Тиймээс ард олон лус савдаг баяслаа, Хөвсгөл далайн эзэн Лхамдүнжонма сахиус үүлсийг хөлөглөн морилж, ариун дагшин тахилгыг ивээн соёрхлоо   хэмээн бэлгэшээж байгаа аж.

    Манай улсын гадаргын цэвэр усны нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх, нэн ховор араатан, жигүүртний өлгий нутаг болсон  нуурын цэвэр цэнгэг, ариун дагшин байдал, унаган төрх, ургамал, амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлигийг Гал морин жилд буулгасан. Нуурыг хамгаалах санаачилга гаргасны дагуу нуурт живсэн усан онгоц, машин, техникийг 2021-2025 онд татан гаргасан юм. Ингэснээр 50 орчим мянган литр шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд алдагдахаас сэргийлж чадсан.

    Энэ жил Хөвсгөл нуурын орчмыг цэвэрлэх хоёр сарын аян өрнүүлж, нуурыг судлах Олон улсын төв байгуулаад байна. 


    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

    2023-07-04, 09:33

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    14 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    14 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    14 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    14 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    19 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    22 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    23 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    23 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.