Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    СОР17 хурал эхлэхэд 13 хоног үлдээд байна

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхлэхэд 13 хоног үлдлээ. 

    COP17 нь дэлхийн улс орнуудыг нэгтгэн "Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая" уриан дор газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх чухал индэр болох юм.

    Үндэсний хорооны мэдээлснээр хурлын барилга байгууламжуудыг энэ 7 хоногоос хүлээлгэж өгөх ажээ.

    Бүтээн байгуулалтын ажлын явц 90 гаруй хувьтай бөгөөд Цэнхэр бүсийн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж 8 дугаар сарын 05-06-нд НҮБ-д хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн бол иргэд олон нийтэд нээлттэй Ногоон бүсийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сарын 08-ны өдөр хүртэл бүрэн дүүргэхээр ажиллаж байгаа ажээ. 

    Бямба гарагт болсон Үндэсний хорооны ээлжит хурлаас СОР17 хурлын үеэр сургууль цэцэрлэг, худалдааны төвүүд ямар хуваарьтай ажиллах, авто замын чиглэлүүдийг хэрхэн зохион байгуулах мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд тодорхой мэдээлэхийг  үүрэг болгосон байна.

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурал зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир:

    -COP17 хурал бол нэг яам, Засгийн газрын ажил биш. Монгол Улсын нэр хүндийн ажил учир бүгд хичээж байна. Хамтран ажиллаж байгаа төр, хувийн хэвшлийнхэн болон нийт дэмжигч, оролцогчдод талархал илэрхийлье. 

    Энэ хурлаар Монгол Улсад тулгамлаж буй цөлжилтийн асуудлаас гадна дэлхий нийтийн газрын доройтлын асуудлыг хэлэлцэж, шийдэл гаргана. Үр дүнд нь Монгол талд шаардлагатай төсөл хөтөлбөр, санхүүжилт татах, түүнээс цааш 10 жилийн хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг татах зэрэг бодлогын алхам биеллээ олох болно. 

    Одоогийн байдлаар хурлын бэлтгэл ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

    Түүнчлэн бид COP17 бага хурлын хүрээнд гарах бодлогын баримт бичигт анхаарч ажиллаж байна. COP17 бага хуралд гадаад, дотоодын 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцохоор байна. 

    “КОП17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер Ү.Энхтайван:

    -Монгол Улс НҮБ-ын хүрээнд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар хамгийн том Олон улсын хурлыг 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд хүлээн авах гэж байна. Энэ хурлын үеэр өдөрт 100 орчим хурал зэрэгцэн явагдах тул бид хурлын бүсийг нэгдсэн хотхон хэлбэрээр зохион байгуулж байна. 8 дугаар сарын 5 гэхэд барилга байгууламж, тохижилт, тоноглолын бэлэн байдлыг бүрэн хангахаар бэлтгэн ажиллаж байна.

    ХХААХҮЯ-ны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш:

    -СОР17 нь Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалт татах, оюуны болон олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал боломж юм. Green Lab-ийн хүрээнд хувийн хэвшлээс ирүүлсэн төслүүдээс 13 орчмыг хөгжүүлж, олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах бэлтгэлийг хангаж байна. Нийтдээ төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагуудаас 292 төсөл ирээд байна.

    ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

    ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    14 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    14 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    14 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    14 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    19 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    22 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    23 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    23 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.