Ерөнхий сайд Н.Учралын захирамжаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штаб ажиллаж, штабыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалж байна.
Энэхүү штаб нь шатахууны хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
- Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно.
- Нэг удаагийн цэнэглэлтийг 50,000 төгрөгөөр хязгаарлана.
- Саваар шатахуун олгохгүй.
Түлш, шатахууны нөөцийг оновчтой хуваарилж, иргэдийн хэрэгцээг жигд хангах зорилгоор 2026 оны 8 дугаар сарын 4-нөөс 8 дугаар сарын 15-ныг хүртэл эдгээр зохицуулалтыг мөрдөх юм байна.

2026 оны 8 дугаар сард шатахуун импортлохоор баталгаажсан улс орнуудын мэдээлэл
Эх сурвалж: Засгийн газар

0 сэтгэгдэл