2026 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Монгол Улс дунджаар 10-18 хоногт хүрэлцэх шатахууны нөөцтэй байна.
Тодруулбал:
- АИ-92 шатахуун 11 хоног,
- АИ-95 шатахуун 13 хоног,
- Дизель түлш 18 хоног,
- Онгоцны түлш 10 хоногийн нөөцтэй байна.
8 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Монгол Улсад 162 вагон - 9720 тонн АИ-92 орж иржээ. Шатахууныг Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд тээвэрлэн хүргэж, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилт хийж байгаа юм байна.
Засгийн газраас томилсон Шуурхай штабын шийдвэрээр Улаанбаатар хотод зохицуулалт хийж эхэлснээр нэг өдөрт шатахуун авсан машины тоо 38.000-аас 115.000 болж хүртээмж 2.5 дахин нэмэгджээ. Мөн шатахуун түгээх станцуудад шатахуун татан авалт хийх хүртэлх хугацаанд нөөц тасалдахгүй болж дугаарлалт буурах үр дүн гарлаа хэмээн Засгийн газраас мэдээлэв.


0 сэтгэгдэл