Дэлхийн цаатнуудын VIII их хурал Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд болж байна.
Энэ удаагийн их хуралд Монгол Улс, Норвеги, Швед, Финланд, Канад, АНУ-ын Аляска, Гренланд, БНХАУ, Шотланд зэрэг улс, бүс нутгийн цаа бугын аж ахуй эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, цаа бугын аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, уугуул иргэдийн уламжлалт мэдлэг, өв соёлыг хадгалан хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих, улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Наймдугаар сарын 5-нд болсон их хурлын нээлтийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх оролцож, хурлын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
Дэлхийн цаатнуудын VIII их хурал нь “Цагааннуурын тунхаглал”-ыг хэлэлцэн батлах аж. Мөн Духа цаатан иргэдийн түүх, өв соёл, уламжлалт аж ахуйг сурталчлах үзэсгэлэн, соёл урлагийн тоглолт, цаа бугын уралдаан, үндэсний уламжлалт тэмцээн, гар урлалын үзэсгэлэн, худалдаа зэрэг олон нийтэд зориулсан арга хэмжээнүүд болно.
Монгол Улс дахь цаатнууд нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сум дахь Баруун, Зүүн тайгад амьдардаг бөнөөд 2025 оны байдлаар цаа бугаа маллан амьдардаг 120 гаруй цаатан өрх, 3000 орчим цаа буга манай улсад байна.














Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ

0 сэтгэгдэл