Монголбанкны мэдээлснээр 2026 оны 6-р сард инфляц улсын хэмжээнд 12.0 %, Улаанбаатар хотод 12.3 % -д хүрч, дөрөв дэх сардаа үргэлжлэн өсжээ.
Инфляц өсөхөд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлс нь:
- Мах, махан бүтээгдэхүүн – 4.8 нэгж хувь
- Үйлчилгээ – 1.7 нэгж хувь
- Махнаас бусад дотоодын хүнс – 1.5 нэгж хувь
- Төрийн зохицуулалттай үйлчилгээ – 0.8 нэгж хувь болж байна.
Харин мөнгөний бодлогоор нөлөөлөх боломжтой суурь инфляц 6.1 % болж, өмнөх сараас бага зэрэг өссөн ч Төв банкны зорилтот түвшний орчимд хэвээр байгаа аж.
Цаашид үйлдвэрлэлийн зардал болон импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалан суурь инфляц аажмаар нэмэгдэх төлөвтэй боловч зорилтот интервалдаа хадгалагдах хүлээлттэй байгаа юм байна.

0 сэтгэгдэл