Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    COP17: Хурлын үеэр хийгдэх замын хөдөлгөөний өөрчлөлт, хаах зам, зогсоолууд

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал 6 хоногийн дараа буюу наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод болно. 

    Хурал болох гол байршил нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Тиймээс хуралтай холбоотойгоор Нарны зам, Нарантуул зах, Өгөөмөр, Дүнжингарав зэрэг чиглэлийн авто замыг хэсэгчилж хаах, нийтийн тээврийн эргэлтийг нэмэгдүүлж, хувийн тээврийн хэрэгслийг хязгаартай зорчуулахаар болжээ. 
    Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн хэлтсийн дарга Н.Намуу: 
    -Энэхүү олон улсын хурал болох байршил маань зах худалдааны төвүүдтэй ойр, мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл үетэй давхцаж байгаа учраас Улаанбаатар хотод наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12 хүртэл авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохоор болсон. Харин есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Мөн дугаарын хязгаарлалтад цахилгаан тээврийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, сургууль цэцэрлэгийн ажилчдын автобус, хэвлэл мэдээллийн байгууллага, дипломат төлөөлөгчдийн байгууллага, хот нийтийн тээвэр, буяны ажиллагаа зэрэг тээврийн хэрэгслүүд багтахгүй. Тэгш, сондгойн хязгаарлалтын цагийг 07.00-21.00 цаг болгож өргөтгөсөн, мөн бүсчлэхгүйгээр 160 телекамераар хязгаарлалтыг хянаж, холбогдох арга хэмжээг авна.
    COP17 болох байршилтай ойролцоо дараах авто зогсоолуудыг хаана. Үүнд:
    • Нарантуул захын авто зогсоол
    • Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоол
    • Шинэ 100 айлын төвийн авто зогсоол орж байна.
    Тухайн худалдааны төвүүдэд хичээлийн шинэ жил болохтой холбогдуулан эрэлт ихэсдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор автомашины зогсоолыг хаана. Үүнтэй холбоотойгоор бүсийн зохион байгуулалтын ажлууд хийгдэнэ.

    Хурлын үеэр замын хөдөлгөөнийг бүсчилж иргэдийг зорчуулна. Тухайлбал:

    • Ногоон бүс буюу иргэдийг явганаар аюулгүй зорчуулахаар ажиллаж байна. Энд тээврийн хэрэгсэл огт зорчихгүй.
    • Цэнхэр бүс буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тээврийн хэрэгслийг хэвийн зорчуулах тэмдэг тэмдэглэгээг хийж байна. Нийтийн тээврээр тусгай хэрэгцээт зорчигчдын хүртээмжтэй байдал сайн биш учраас тээврийн хэрэгслийг нь зорчуулахаар бэлтгэж байна.
    • Улаан бүс буюу нийтийн тээврийн чиглэлд Ч:30, М:5 дээр нэмээд богино эргэлтийн хоёр маршрутыг төлөвлөж, иргэдэд илүү хүртээмжтэй байлгах үүднээс Нарны зам дагуу нийтийн тээврээр үйлчлүүлэх шинээр зогсоол гаргаж ажиллаж байна.
    • Шар бүс гаргаж, тухайн захуудад худалдаа, ажил үйлчилгээ явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн бараа татан авалтыг хийх атомашины зогсоол бэлтгэж байна. Гэхдээ энэ зогсоол нь шөнийн цагаар буюу 21.00-07.00 цаг хүртэл бараа түгээлт, татан авалтаа хийх байршил юм.
    Дээрх бүсчлэлийн тэмдэглэгээ Нарантуул, Дүнжингаравт худалдааны төв дээр адилхан хийгдэх юм. Дүнжингарав чиглэлд Ч:44, Ч:49 Ч:51, Ч:71, М:6 дээр богино эргэлтийн хоёр нийтийн тээврийн хэрэгсэл төлөвлөж, зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
    Тиймээс дээрх чиглэлд иргэд хувийн автомашинтайгаар зорчихгүй, нийтийн тээвэр болон явганаар зорчихыг уриалж байна.
    Хурлын зеэр хаагдах гудамж, зам:
    • Өгөөмөр захын зүүн урд талын нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэл,
    • Нарантуулын уулзвараас урагшаа төмөр замын гарц даваад Дүнжингаравын зүүн урд талын уулзвар хүртэл
    • Дүнжингаравын зүүн урд талын уулзвараас Зүүнжанжингийн уулзвар хүртэлх замыг 07.00-21.00 цаг хүртэл хаана.
    Эдгээр бүсэд нийтийн тээвэр, яаралтай дуудлагын 101, 102, 103 төвийнхөн, мөн тухайн бүсэд ажиллаж амьдагдаг иргэдийн бүртгэлийг үндэслэн тээврийн хэрэгслийг нь хэвийн зорчуулна. Бусад тээврийн хэрэгслүүд зорчихгүй.
    Гудамж, зам дагуух дараах авто зогсоолыг хаана. Үүнд:
    • Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар
    • Замын цагдаагийн баруун урд уулзвараас Нарантуулын уулзвар
    • Чулуун-Овооны тойргоос Нарантуулын уулзвар
    • Дүнжингарав худалдааны төв, Их Монголын уулзвараас Нарантуулын уулзвар
    • Хоум плазагийн уулзвараас Баянмонгол хорооллын урд талын зам дагуу Дүнжингаравын зүүн урд талын уулзвар хүртэл зам дагуух авто зогсоолыг хаана гэв.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

    2023-07-04, 09:33

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    14 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    14 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    14 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    14 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    19 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    22 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    23 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    23 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.