Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Чөлөөтийн шилдгүүд тэмцэж эхэлснээ зарлав

    Б.Ганчимэг3 жил
    Share
    Facebook Twitter Email

    Чөлөөт бөхийн өнөө цагийн өнгө, нэрийн хуудас болсон шилдгүүд болох П.Орхон, Т.Тулга, Т.Түвшинтулга, Б.Болортуяа тэргүүтэй улсын аварга болсон тамирчдын төлөөлөл өнөөдөр “Монгол ньюс” компани дээр хэвлэлийн бага хурал хийлгэж, мэдээлэл хийлээ. 

    Ийн мэдээлэл хийх болсон гол шалтгаан нь ирэх есдүгээр сард Сербийн нийслэл Белград хотноо болох ДАШТ-д  оролцох Монголын шигшээ багийг тодруулах сорилт барилдааныг ирэх долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд СТО-нд зохион байгуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан явдал юм. Энэ шийдвэр яагаад багш дасгалжуулагч, тамирчдын дургүйцлийг төрүүлэв гэхээр улсын аварга болсон тамирчид ДАШТ-д оролцох нь гээд бэлтгэлдээ хэдийнэ гарчихсан байжээ. Тэд гэнэт сорилт барилдаан зарласныг эсэргүүцэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн. Харин өнөөдөр албан ёсоор хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийсэн нь энэ. Тэд сорилт барилдаанаас гадна МЧБХ-ны үйл ажиллагааг шүүмжилж, удирдлагуудыг нь солих хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

    Энэ үеэр МУГТ П.Орхон  “Бид холбоогоо өөрчлөгдөх болов уу, сайжрах болов уу гэж их удаан хүлээсэн, найдсан. Гэтэл ямар ч шинэчлэл болсонгүй, үйл ажиллагаа нь доройтсоор, муудсаар л байна. Үүнийг ард түмэн мэдээсэй, Төр засаг анхаараасай гэсэн зорилгоор хурал хийж байгаа юм. Бид холбоогоо өөрчилье, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг сольё, тамирчидтайгаа ямар ч холбоогүй, бараа нь харагддаггүй Ерөнхийлөгчөө сольё гэсэн шаардлага тавьж байгаа. 2022 оны гуравдугаар сард ажлаа авсан шинэ ерөнхийлөгч жил хагасын хугацаанд ямар ч ажил хийсэнгүй. Тамирчид тэмцээн уралдаандаа асуудалгүй оролцож, тайван бэлтгэлээ хийж байх ёстой. Гэтэл тамирчдаа визэнд оруулж чадахгүй байна. Дотоодын тэмцээн уралдаан маш муу заал танхимд болдог.


    Холбооны мөнгө, санхүү ил тод биш. 1.4 тэрбум төгрөгийн өртэй болохоор шинээр сэтгэлтэй хүмүүс орж ажиллахад хүндрэлтэй. Тэмцээн уралдаанд явах зардал гаргаж өгдөггүйгээс тамирчид ДАШТ-д явах зардлаа хүмүүсээс гуйгаад явж байна. Дотоодын тэмцээн уралдааны хуваарь нь ДБНХ-ны ДАШТ, Азийн АШТ, чансааны тэмцээнүүдийн хуваарьтай уялддаггүй. Гуравдугаар сард болсон УАШТ нь нэг чансааны тэмцээнтэй давхцсан бол одоо зарлаад байгаа сорилт барилдаан нь дараагийн чансааны тэмцээнтэй давхцаж байгаа юм. Бидний эрүүл мэндийг эмч хариуцах ёстой. Гэтэл эмчгүй тэмцээнд явдаг болоод удлаа. Толгой өвдөх, гэмтэх гээд асуудал гарахад бид дандаа гаднын багийн эмч нарт ханддаг. Гол зорилго маань холбооны тогтолцоог өөрчлөх, Удирдах зөвлөлийг солих, тамирчдын төлөө ажилладаг шинэ ерөнхийлөгчтэй болох. Дээрээ суудлаа олчихвол тамирчид бид хурал хийгээд сууж байх хэрэг байхгүй шүү дээ. Маш олон жил тэвчиж ирлээ. Манай дээд үе, бидний үеийнхэн дуугүй байлаа гээд юу ч олоогүй, хохироод үлдсэн. Одоо яагаад дараагийн үе маань хохирох ёстой гэж. Тэвчиж ханалаа, одоо тэмцэнэ” гэж байр суурь илэрхийлсэн юм.

    Чөлөөтийн шилдгүүд тэмцэж эхэлснээ ийнхүү зарлав.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.