Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Б.Батцэцэг:Талуудын байр суурийг харилцан хүндэтгэж, зөвшилцлийг эрхэмлэж ажиллана

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо эхэллээ. 

    Нээлтийн үеэр UNCCD COP16-ыг даргалагч Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад бага хурлыг даргалах үүргийг албан ёсоор шилжүүлж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг UNCCD COP17-ын Даргын үүргийг хүлээн авлаа.

    Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг СОР17 хурлын илгээлтдээ, "Монгол Улс энэхүү хурлыг зохион байгуулагч орны хувьд олон талт хамтын ажиллагааны чухал үйл явдлыг амжилттай удирдан явуулах өндөр хариуцлагыг хүлээж байна. Миний бие тус хурлын Даргын хувиар Талуудын байр суурийг харилцан хүндэтгэх, зөвшилцлийг эрхэмлэх, хэлэлцүүлгийг бодит үр дүн, хэрэгжилтэд чиглүүлэхийг нэн тэргүүний зорилт болгон ажиллана.

    Цөлжилт, газрын үржил шим буурах, гангийн асуудал нь хүнсний аюулгүй байдал, усны хомсдол, иргэдийн амьжиргаа, тогтвортой хөгжил, улмаар энх тайван, аюулгүй байдалтай салшгүй холбоотой дэлхий нийтийн сорилт болж байна. 

    Тиймээс тус хурлаар гаргах шийдвэрүүд бодит амьдралд хэрэгжихүйц, улс орнуудын үндэсний нөхцөл, тэргүүлэх чиглэлтэй уялдсан, санхүүжилт болон технологийн бодит дэмжлэгээр баталгаажсан байх нь чухал юм.

    Монгол Улс туршлага, онцлогоо хуваалцахын зэрэгцээ дэлхийн улс орнуудын туршлага, шинжлэх ухааны ололт, шинэлэг шийдлүүдийг нэгтгэн, газрыг нөхөн сэргээх, ганг тэсвэрлэх чадамжийг бэхжүүлэх, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангах чиглэлд олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой байна.

    Энэ хурлыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, НҮБ болон мэргэжлийн багууд нягт хамтран хийж, хурлын зохион байгуулалт, оролцогчдын бүртгэл, хөтөлбөр, дэд бүтэц болон бусад шаардлагатай бэлтгэлийг хангаад байна. 

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор ирсэн төр, засгийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, дипломат төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, бизнес, иргэний нийгэм, залуучууд, зочид, төлөөлөгчид, нийт оролцогч Та бүхэн Монгол Улсад тавтай морилно уу" гэжээ.

    Хоёр долоо хоног үргэлжлэх UNCCD COP17-ын хүрээнд конвенцын Талууд, НҮБ болон олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, орон нутгийн болон уугуул иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт, ус, бэлчээрийн тогтвортой менежмент, хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэнд, санхүүжилт зэрэг харилцан уялдаатай асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит үр дүнд чиглэсэн шийдлүүдийг тодорхойлох юм.
    Монгол Улс UNCCD COP17-ыг зохион байгуулагч болон даргалагч орны хувьд Талуудын яриа хэлэлцээг үр дүнд хүргэх, цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтыг эрчимжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулахыг чармайн ажиллахыг зорьж байна.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    14 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    14 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    14 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    14 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    19 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    22 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    23 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    23 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.