Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилтөд өртжээ

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Монгол орны цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлсэн Цөлжилтийн атласыг шинэчлэн боловсруулсныг СОР17 хурлын үеэр өчигдөр танилцууллаа.

    Шинэчилсэн атласын үр дүнгээр Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд тодорхой хэмжээгээр өртжээ. Атласыг боловсруулахдаа ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний 1991–2025 оны болон дэлхийн ажиглалтын мэдээлэл, уур амьсгалын давхар боловсруулсан өгөгдөл, хиймэл дагуул, зайнаас тандан судлалын мэдээллийг ашигласан байна. 

    Судалгаагаар монгол орны жилийн агаарын дундаж температур 1941–2025 онд 2.5°C-аар нэмэгджээ. Нийт нутаг дэвсгэрийн 72.6 хувьд 1.2–1.6°C-ийн дулаарал ажиглагдсан байна. Харин хур тунадас газар нутгийн 49.7 хувьд, голчлон баруун хэсгээр багасах, 50.3 хувьд буюу зүүн хэсгээр нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.

    Ган, хуурайшлын үнэлгээгээр нутаг дэвсгэрийн 51.1 хувь нь хуурай, хуурайшилт давамгайлсан, 48.9 хувь нь чийглэг, хангалттай чийглэг байв. Хуурай нөхцөлтэй газар нутгийн 25.3 хувь нь нэн хуурай ангилалд хамрагдаж байгаа бол гангийн индексээр монгол орны нутаг дэвсгэрийн 53.5 хувьд ган эрчимжих хандлага ажиглагджээ.

    Хөрсний төлөв байдлын хувьд усаар их хэмжээгээр элэгдэж эвдэрсэн хөрс нийт талбайн 54.8 хувийг эзэлж байна. Салхины элэгдэл жилд 0.16–1.25 тонн/га хэмжээнд хүрсэн газар нийт нутаг дэвсгэрийн 34.3 хувийг эзэлжээ.

    Түүнчлэн монгол орны нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг багасах хандлага илэрсний 44 хувьд маш их хэмжээгээр багасах төлөв анхаарал татжээ.

    Усны нөөцийн үнэлгээгээр нийт гол мөрний 60 орчим хувьд урсац багассан бол усны чанарын хувьд гол мөрний 67.5 хувьд өөрчлөлт бага, 28.6 хувьд усны чанар багассан, 3.9 хувьд сайжирсан үзүүлэлттэй байна.

    Ургамлын бүтээмжийн хувьд Сэлэнгэ аймгийн ихэнх, Төв, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сум, нутгийн баруун өмнөд хэсгийн зарим газарт нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 8.4 хувийг эзэлж байгаа юм. 

    Цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь өртсөнөөс 0.9 хувь нь нэн хүчтэй, 6.2 хувь нь хүчтэй, 42.9 хувь нь дунд, 31.9 хувь нь сул 18.1 хувь нь цөлжилт, газрын доройтол илрээгүй байна. 

    Шинэчилсэн атласын газрын бүрхэвчийн 12 ангиллын зураглал, ган, ургамлын төлөв байдлын зураглал нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцод хүргүүлэх Монгол Улсын 2026/2027 оны цөлжилт, газрын доройтлын үндэсний тайлангийн суурь мэдээлэл юм.

    Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын үзүүлэлтийг үндэсний түвшинд үнэлэх боломж бүрдүүлж, Монгол Улсын тайлан, судалгааг олон улсын ерөнхий өгөгдөлд тулгуурласан үндэсний мэдээлэл, тооцоололд суурилсан Tier 2 түвшинд шилжүүлэх ач холбогдолтой юм. 

    Монгол Улсад энэ өдрүүдэд болж буй COP17-гийн гол сэдвийн нэг нь газрын доройтлыг багасгах, нөхөн сэргээх, ганд тэсвэрлэх чадамжийг нэмэх тухай юм.


    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.