Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
СОР17 хуралд 197 орны төлөөлөгч оролцон, цөлжилт, газрын доройтол болон байгаль орчин, эх дэлхийгээ хэрхэн хамгаалах, сэргээх, нөхөн сэргээх, хэрхэн хөрөнгө оруулж шийвэрлэх талаар гарцыг эрэлхийлж байгаа юм.
Энэ хүрээнд Олон улсын залуучуудын хуралдаан маргааш болно.
Залуучууд НҮБ-ын багийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ удаагийн СОР17 хурлыг зохион байгуулахад ч манлайлж байгааг UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл