Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    СОР17: ХХААХҮЯ-наас “Нутагтаа эзэн 100:1000” төслийг танилцууллаа

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд өчигдөр ХХААХҮЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төслийг танилцууллаа.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулгын эхэнд “СОР17 хуралд дэлхийн 197 орны 13 мянган төлөөлөгч оролцож, цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна. Эх дэлхийд нүүрлэсэн цөлжилтийн эсрэг хэрхэн зогсох вэ, эерэг зөв хандлагаар хамтдаа нэгдэж хэрхэн цөлжилтийн нөлөөг бууруулах вэ гэдэг нь тулгамдсан асуудал боллоо. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээнд Монгол Улсын ХХААХҮЯ, Монголын малчид дуу хоолойгоо хэрхэн нэгтгэх вэ гэдэг асуудлыг чухалд үзэж байна” хэмээн онцлов.

    Мал аж ахуйн салбарт цаг агаар, уур амьсгал нөлөө, түүнээс үүдэлтэй отор нүүдэл, малын халдварт өвчин,  бэлчээрийн хомсдол, доройтол, түүхий эдийн үнэгүйдэл, малчны нийгмийн үйлчилгээ гээд олон асуудал тулгамдаад буй. Эдгээрийг даван туулахын тулд ган зудыг малын хоргодолгүй давсан, ашиг орлого төвлөрүүлсэн, бэлчээрээ нөхөн сэргэж эхэлсэн малчдын сайн туршлагыг үндэслэн “Нутагтаа эзэн 100:1000” төслийг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 24 сумын 24 багт “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 778 өрх 2270 га-д гурван төрлийн ногоон тэжээл тариалсан байна. Малчид ногоон тэжээлээ ирэх есдүгээр сард хураан авах юм. Цаашлаад төслийн дунд хугацаанд 1000 баг 100,000 га-д тэжээл тариалах, зорилт дэвшүүлээд байна.

    Төсөл хэрэгжсэнээр малчид нутаг орондоо тогтвортой амьдрах, орлого нь нэмэгдэх, ган зудыг даван туулах чадавх сайжрах, отор нүүдлээс үүдэх малын гоц халдварт өвчин буурах, малын ашиг шим нэмэгдэх, бэлчээрийн даац ашиглалтыг зохистой болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

    Судалгаагаар Монгол Улсын газар нутгийн 76 хувь  ямар нэг байдлаар унаган төрхөөсөө өөрчлөгдөж, бэлчээр доройтсон. 2023 оны судалгаагаар улсын хэмжээнд 586 гол ширгэж, 480 булаг хатаж, 1,522 булаг шандын эх  ширгэсэн байна. Сүүлийн 70 жилд агаарын дундаж хэм 2.4өС-аар нэмэгдсэн (дэлхийн дундаж  1,56өС) байна. Хамгийн сүүлийн гашуун туршлагыг сөхвөл Монгол Улсад 2023-2024 онд нүүрлэсэн төмөр зудын нөлөөгөөр 9.4 сая толгой мал хорогдож, 8.7 их наяд төгрөгийн хохирол амссан. Мөн зудын эрсдэлийг бууруулахад нийт 73.2 тэрбум төгрөгийн зарцуулсан дүн мэдээ гарчээ. Мөн жил бүр туурын зудаас шалтгаалан улсын хэмжээнд 18.9 мянган малчин өрхийн 8.0 сая толгой мал отроор өвөлжиж, хаварждаг гэсэн судалгаа бий юм.

    Түүнчлэн сүүлийн 30 жилд 728.3 мянган хүн Улаанбаатар хотод шилжин суурьшсан. Энэ нь 8 аймгийн хүн амтай тэнцэх дүн юм. Шилжилт хөдөлгөөний эх үүсвэрийг судалж үзэхэд уур амьсгалын өөрчлөлт, зудын нөлөөнөөс 25 хувь нь шалтгаалсан байна. Тиймээс олон хүчин зүйлээс шалтгаалж мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

    СОР17 бага хурлын Цэнхэр бүсэд ХХААХҮЯ-наас зохион байгуулсан хэлэлцүүлэг “Нутагтаа эзэн 100:1000” төслийн талаарх салбарын сайдын илтгэлийн хүрээнд асуулт, хариултаар үргэлжлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид уг төслийн ач холбогдол, үр дүн, алсын хараа, малчид газар тариалангийн салбарынхантай хэрхэн хамтарч ажиллах зэрэг асуултад хариулт авсан юм. 

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.