Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    СОР17: Монгол Улсын Засгийн газар, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр зохион байгуулагдлаа.
    Тус хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) -ийг төлөөлж, Азийн бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жэйсон Ли нар гарын үсэг зурлаа. 
    Монгол Улс 2013 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын гишүүнээр элсэж, 2014 оноос Монгол Улсад Хөтөлбөрийн газраа байгуулан, ногоон эдийн засгийн шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж ирсэн.
    Өнгөрсөн хугацаанд ДДНХИ нь Монгол Улсад хэрэгжүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд 375 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд дэмжлэг үзүүлж, үндэсний хөгжлийн бодлого, стратегийн баримт бичгүүдийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC), Эрчим хүчний салбарын ногоон хөгжлийн стратеги, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахад техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн байна.
    Түүнчлэн эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалтын чиглэлээр 20 гаруй суурь судалгаа, үнэлгээ хийж, жишиг ногоон цэцэрлэг, Сайншандын нарны дулааны станц, орон сууцны дулаан техникийн шинэчлэл, Монголын Ногоон санхүүгийн корпораци зэрэг төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, олон улсын уур амьсгалын болон хөгжлийн санхүүжилтийг татахад шаардлагатай суурийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.
    Уг хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс болон ДДНХИ-ийн хамтын ажиллагааны эрх зүйн үндэс улам баталгаажиж, Монгол Улсад хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэх ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлийн техникийн хамтын ажиллагаа, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тасралтгүй үргэлжлүүлэх таатай нөхцөл бүрдэнэ.
    БОУАӨ-ийн сайд Ц. Сандаг-Очир хэлэхдээ “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн орчноо боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтыг үр дүнтэй татах, удирдах институцийн чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна. Иймд ДДНХИ-тай тогтоосон хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулж буй энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын ногоон шилжилтийг дэмжих, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой үйл явдал болж байна” гэлээ.
    ДДНХИ-ийн Азийн бүсийн үүрэг гүйцэтгэгч Др. Жэйсон Ли “Энэхүү хэлэлцээр нь зөвхөн эрх зүйн баримт бичиг төдийгүй Монгол Улсын ногоон хөгжлийн зорилт, уур амьсгалын талаарх зорилтуудыг урагшлуулах чиглэлээр бидний хамтын үүрэг, амлалтыг дахин баталгаажуулж буй чухал алхам юм. ДДНХИ-ийн Монгол Улстай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн цар хүрээг өргөжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар Монгол Улсыг ногоон, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хүртээмжтэй эдийн засагт шилжих үйл явцыг дэмжих бат бөх суурийг бүрдүүлнэ” гэдгийг онцоллоо. 
    Тус хэлэлцээр нь Монгол Улсын Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, ногоон шилжилтийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэн татах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    Шинээр томилогдсон Засгийн газрын тэргүүн юу гэж хэлэв?

    2026-03-31, 09:29

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.