Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд ноолуур болон нарийн ширхэгт түүхий эдээр урласан хувцас, бүтээгдэхүүнээрээ танигдсан Италийн "Лоро Пиана" компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) -д оролцож байна.

    Тус компани Монгол Улсад 40 орчим жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, тогтвортой үйлдвэрлэл, гарал үүслийн баталгаажуулалтыг тууштай хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголын ноолуурын экспортыг дэмжихэд чухал түнш болсон аж.

    Ерөнхий сайд Н.Учрал Фредерик Арну тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр "Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Ноос, ноолуур бол манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг. Засгийн газраас түүхий эд болон анхан шатны боловсруулсан бүтээгдэхүүний экспортоос ээрмэл утас, нэхмэл, сүлжмэл болон эцсийн бүтээгдэхүүн зэрэг өндөр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. "Лоро Пиана" компани Монгол дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд саарал ус ашиглаж, энэ чиглэлийн инженерүүдийг бэлтгэн, хөрс хамгаалах чиглэлээр малчдад сургалт явуулж, бэлчээр, хөрс, ургамлын чиглэлээр судалгаа явуулж байгаад талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагааны үр дүнд Монголын ноолуурын үнэ цэн өсч, экспорт нэмэгдэх ач холбогдолтой" гэв.

    "Лоро Пиана" компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну, тус группийн үүсгэн байгуулагчид 1980-аад оны үед Монгол Улсад ирж, хамгийн сайн чанарын ноолуурыг дундын зуучлагчгүйгээр малчин айл өрхөөс авах зорилготой анх ажиллаж эхэлжээ. Үүнээс хойш тасралтгүй 30 жил хөрөнгө оруулж, малчидтай хамтран ажиллаж байгаа гэв. Чингэхдээ ноолуурын хэмжээнд бус чанарт төвлөрч, малчдын эрүүл мэнд, хөгжил болон бэлчээр, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр бодит ажлуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж буйгаа уулзалтын үеэр онцлов.

    "Лоро Пиана" компани Сүхбаатар аймгийн таван сумын малчдын амьжиргааг дэмжих, хээрийн экосистем болон биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой “Resilient Threads” буюу “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ирэх жилүүдэд хөтөлбөрийн хүрээг тэлж, бусад бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байгаагаа хэллээ. 

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

    2023-07-04, 16:27

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.