Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 35.8 мянган сурагч элсэнэ

    admin3 жил
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, хурлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Зөвлөлийн хурлаар 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц болон Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг хэлэлцлээ.

    Он гарснаас хойш нийслэлд боловсролын 21 барилга ашиглалтад орлоо

    2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшил нийлсэн нийт 667 цэцэрлэгт 129,946 хүүхэд суралцах төлөвтэй байна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384,676 сурагч суралцах бөгөөд эдгээрээс 35,866 нь нэгдүгээр ангид элсэх юм.

    Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шатны бүртгэлээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 142,798 хүүхдээс 104,762 хүүхэд буюу 73.3 хувь нь хүсэлт гаргаад байна. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хуваарилалтыг хийж дууссан бөгөөд хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 11-22-ны хооронд болох төлөвтэй байгаа” гэв.  

    Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод он дамжин хэрэгжиж буй болон 2023 онд шинээр хэрэгжихээр баталсан 47 сургууль, 88 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 25 цогцолбор, гурван спорт заал, нэг дотуур байр, нийт 164 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт таван сургууль,  бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж өнгөрсөн оноос 2910 ор, 4080 суудлаар нэмэгдсэн байна. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 83 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэн, 9240 ороор нэмжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 22 барилгыг түрээсэлж, 13,815 суудлыг нэмэгдүүлснээр гурван ээлжийг хоёр ээлжид шилжүүлээд байна. Тэрчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар цэвэр агаар" төслийн хүрээнд нийт дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн барилга байгууламжийг дулаалах ажил хийж буй. Мөн "Сургуулийн автобус" төслийн хүрээнд нийт 288 автобус үйлчилгээд явах аж.

    Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хэрэгжиж буй их засвар, дулаан техникийн шинэчлэлийн төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгахад анхаарахыг үүрэг болгов. Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, зохион байгуулалтад анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

    Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулахаар журмын төсөл боловсруулж байна

    Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улаанбаатар хотын хувьд нийт 15 бүлэг 52 хотын стандартыг НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Цаашид хотын стандартууд нэмэгдэхийн хэрээр Улаанбаатар хот дахь стандартчиллын тогтолцоог хөгжүүлэх, хотын стандартыг боловсруулж батлуулах, мөрдүүлэх цогц харилцааг нарийвчлан зохицуулсан бодлогын баримт бичиг зайлшгүй шаардлагатай. Иймээс хууль, эрх зүйн орчны хүрээнд хотын стандартын үндсэн цогц харилцааг зохицуулах Хотын стандартыг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны журамын төслийг боловсруулсан бөгөөд тус журам нь нийт 6 бүлэг, 21 зүйл, 95 заалттай.

    Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Журмын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлагыг тогтоох, харилцан уялдааг хангуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцоог хангуулснаар хотын стандарт, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар сайжирч, хариуцсан чиг үүрэг бүхий байгууллагуудын оролцоо, чиг үүрэг тодорхой болно. Мөн уялдаа холбоо сайжирч, стандартын хэрэгжилт бодит биеллээ олж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх эерэг үр нөлөөтэй” гэдгийг онцолж байв.

    Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

    НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Бадарчийн Одсүрэн: Аз жаргалыг бид өөрсдөө л бүтээх ёстой юм

    2020-09-29, 12:09

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    12 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    12 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    12 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    12 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    17 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    20 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    21 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    21 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.