Ekhoron.mn
    Онцлох

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Өнөөдөр, 15:27

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    Өнөөдөр, 14:00

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    Өнөөдөр, 07:22
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00

      COP17 бол манай улсын “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр

      2026-08-24, 16:27

      СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

      2026-08-12, 14:00

      ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

      2026-08-11, 11:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Н.Учралын Засгийн газрын танилцуулсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл

    Эхорон2 өдрийн өмнө
    Share
    Facebook Twitter Email

    Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д танилцууллаа. 

    Түүний удирдсан Засгийн газраас 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийг хэрхэн үзэж өргөн барьсан талаарх мэдээллийг тодруулах зорилгоор Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр:

    Улсын Их Хурлын дарга,

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

    Өнөөдөр үнийн өсөлт монгол өрх айл, монгол хүний цалин орлого, халаас хэтэвчийг тэмтрэн нимгэлж байна. Үнийн өсөлтийн шуурганд айл өрх, ард иргэд, аж ахуйн нэгж бүгд өртөн хохирч байна. Тэр дундаа тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнууд, цалингаараа амьдардаг  эмч, багш, төрийн үйлчилгээнийхэн илүү ихээр өртөн хохирч байна. Эрчим хүчний өртөг тарифын өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй байх, цахилгаан станц, шугам сүлжээгээ засаж шинэчлэх хэрэгцээ шаардлага тулгамдаж байна.  

    Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, цаг төр үймэрч, эрчим хүч, энергийн хомсдол, олон улсын худалдаа, тээвэр, нөөц хангамж доголдож байгаа ч Монгол төр, Монгол Улсын Засгийн газар монгол хүнээ хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх ёстой. Дэлхийн байдлыг Улаанбаатарт шийдэхгүй ч Та бидэнд шалтаг тоочин суух эрх байхгүй. Манай улсын эдийн засаг гадаад хүчин зүйлсээс хараат, дархлаагүй эмзэг байгаагийн хэрээр Та бид монгол хүнийхээ төлөө Монголын төрд тоо бодож, тодорхой шийдвэр гаргах өндөр үүрэг хариуцлагатай билээ. 

    Та бид дэлхийд хамгийн тодорхойгүй байдал хамгийн тодорхой хэвээр байгаа цаг үед улс орон, ард түмнийхээ ирэх жилийн ахуй амьдралыг төсөөлөн төлөвлөхөөр энэ танхимд цуглаад байна. 

    Энэ бүх тулгамдсан сорилтыг туулж давах бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд танилцуулж байна. 

    Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлт бол орон нутгийн төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийн тодорхой хэсгийг хүнээ бодож, хүндээ зориулах үндсэн ганц зорилготой 

    Үүний хамт төсвийн сахилга бат, тогтвортой байдлаа бататган бэхжүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгалаа. 

    Орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. 

    Иймд ашиглагдаагүй энэ эх үүсвэрээ хүнээ бодсон, хүндээ хүрэх зайлшгүй хэрэгцээт зардал болгохоор хуулийн төслөө боловсрууллаа. Орон нутагтаа нэгэнт эхэлсэн болон зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлэхээр бэлтгэлээ. Иргэддээ зориулсан төрийн бүх үйлчилгээг хэвийн явуулах нөхцөлийг хангахаар давхар тооцооллоо. 

    2026 онд орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулах эрхийг нээж, үүнтэй уялдуулан төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгалаа. 

    Үүнээс бусад төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг энэ удаад өөрчлөхгүй байхаар тооцсон болно. 

    Засгийн газар төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг огтхон ч орхигдуулаагүй болно. 

    Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсвийн хүрээний мэдэгдлийн 9 үзүүлэлтэд 2024 оноос өмнө хэрэгжиж байсан “Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ” болон “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ” гэсэн хоёр үзүүлэлтийг нэмж  тусгалаа. 

    Үүнтэй уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг өөрчлөн найруулж, уул уурхайн орлогыг дагасан төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах чухал ач холбогдолтой зохицуулалт тусган оруулсан гэдгийг онцлон хэлье.

    Энэхүү өөрчлөлтөөр: 

    • 1-рт, Төсвийн эх үүсвэрээ илүү үр өгөөжтэй, иргэндээ хүртээмжтэй ашиглах
    • 2-рт, Хэрэгцээ шаардлагатай хөрөнгө оруулалтаа зогсоохгүй үргэлжлүүлэх
    • 3-рт, Төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчныг бэхжүүлэх зорилгыг хангах болно

    Эрхэм гишүүд ээ,

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн өөрчлөлт нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг бүрэн хангасан болно.  

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    6 минутын өмнө

    Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулж, татан буулгана

    2 цагийн өмнө

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    3 цагийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    4 цагийн өмнө

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    9 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    11 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    1 өдрийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    1 өдрийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргийн хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    1 өдрийн өмнө

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    1 өдрийн өмнө

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэрхэн зориулах вэ?

    1 өдрийн өмнө

    Трампын хүргэн Жаред Кушнер "Орос, Украины талуудтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй" хэмээжээ

    1 өдрийн өмнө

    Монголын баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд IV байр эзлэв

    2 өдрийн өмнө

    Н.Учралын Засгийн газрын танилцуулсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл

    2 өдрийн өмнө

    Улсын ургацын комисс: 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авна

    2 өдрийн өмнө

    НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

    2 өдрийн өмнө

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

    2 өдрийн өмнө

    Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    2 өдрийн өмнө

    Александринскийн олон улсын театрын фестивалийг Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг нээв

    2 өдрийн өмнө

    “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд 1 сар үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

    6 өдрийн өмнө

    Олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

    4 долоо хоног

    СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

    4 долоо хоног

    Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно

    2 долоо хоног

    ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

    4 долоо хоног

    Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    3 долоо хоног

    COP17: Хурлын үеэр хийгдэх замын хөдөлгөөний өөрчлөлт, хаах зам, зогсоолууд

    1 сар

    COP17: Карбон кредит гэж юу вэ?

    2 долоо хоног

    “Дэлхийн малчдын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулж байна

    4 долоо хоног

    Рамсарын Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Мусонда Мумба COP17-д оролцохоор ирлээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.