Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал өчигдөр боллоо.
Хурлаар хөдөө орон нутгийн түвшинд шатахуунгүй байгаа 17 суманд хангамжийг түргэн шуурхай хүргэх болоод ачаалал нэмэгдэж байгаа аймгуудад анхаарал хандуулахыг АМГТГ болоод Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдэд сануулж, тодорхой үүргийг өглөө.
Есдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар Монгол Улсад АИ92 – 16651 тонн, АИ98- 120 тонн, Дизель түлш- 46000 тонн, Онгоцны түлш-1790 тонн тус тус орж ирээд байна. Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр шатахууны түгээлттэй холбоотойгоор автозамуудад өндөр ачаалал үүсгэсэн зүйл алга байна.
Иймээс ачаалал өндөр Булган, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад шатахууны хангамжийг нэмэгдүүлэхийн сацуу нэр бүхий 17 сумын шатахуунаар түргэн хугацаанд хангах үүргийг өглөө.


0 сэтгэгдэл