Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цагаас хуралдуулахаар товлолоо.
Хуралдаанаар,
- Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай ( I хэлэлцүүлэг )
- Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай ( I хэлэлцүүлэг)
- Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай
- Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай
- “Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (I хэлэлцүүлэг)
- Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай (I хэлэлцүүлэг)
- Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
- Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

0 сэтгэгдэл