Жиком пресс хэвлэлийн газраас дэлхийн уран зохиолын сонгодог туурвилчдын бүтээлээс сонгож эмхэтгэсэн уран зохиолын "ӨӨР" цувралуудыг уншигчдын хүртээл болгож байна.
Цувралынхаа эхний ном нь XX зууны эхэн үеийн модернизмын оргил бүтээлийн нэг болох "Үлисс" романыг туурвисан Жэймс Жойсын "Үхэгсэд" тууж болжээ. Тус туужийг Б.Минжбадамгарав орчуулжээ. Жойсын “Үхэгсэд” тууж нь Дублин хотын иргэдийн нэгэн үдэшлэгийн түүхээр дамжуулан хүн төрөлхтний оршихуй, хайр энэрэл, өнгөрсөн ба одоогийн харилцааны нарийн төвөгтэй байдлыг зурагласан аж.
Дараагийн цувралууд нь Эрнест Хэмингуэйн "Килиманжарогийн цас", Оскар Уайлдын "Загасчин ба түүний сэтгэл" зэрэг бүтээлүүд юм байна. Нэрт зохиолчдын туурвисан шилмэл, өгүүллэг түүврүүдийг багтаасан тус номуудыг орчуулагч Н.Баяраа англи хэлнээс дуун хөрвүүлжээ.
Уран зохиолын "ӨӨР" цувралд:
Ерөнхий редактор: Д.Ганболд /Ph.D/
Орчуулгын редактор: Б.Алтанхуяг
Номын дизайнер: Б.Баярбаатар нар ажилласан байна.

0 сэтгэгдэл