Есдүгээр сарын 7-ны өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулган зорьсон зорилгоо биелүүлж чадсангүй өнөөдөр өндөрлөлөө.
Чуулганы гол зорилго Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж батлах байв. Гэвч төсвийн тодотгол дахь "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийн хүрээнд 50 тэрбум төгрөг хуваарилах сургуулиудын жагсаалтад Ерөнхий сайд Н.Учралын ээжийн ажиллуулдаг "Их Засаг King" сургууль багтсан гэх дуулианаас үүдэлтэй төслийн хэлэлцүүлэг удааширч, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болон Засгийн газрын гишүүдийн хооронд зөрчил үүсэж, Ардчилсан нам Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээ мэдэгдсэнээр Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотгол ээлжит бус чуулганы хугацаанд батлагдаж чадсангүй. Ээлжит бус чуулган өнөөдөр 2026 оны төсвийн тодотголыг гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлээд хаалтаа хийв.
9 дүгээр сарын 15-нд намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ.

0 сэтгэгдэл