Засгийн газрын өнөөдөр болсон хуралдаанаар хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Мөн авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдон яригдаж буй туё яамны харьяа байгууллагын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өгчээ.
Ингэснээр ШШГЕГ, ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм байна.

0 сэтгэгдэл