Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй "гацаанд" байна

    Эхорон1 сар
    Share
    Facebook Twitter Email

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр (2026.09.17)-ийн үдээс хойно 14.00 цагт хуралдахаар товлогдсон боловч 126 гишүүнээс 52 гишүүний буюу 41.3 хувийн ирц бүрдэж, 50 хувьд хүрээгүй учир хойшиллоо.

    Чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулахдаа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүдийн нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэнэ гэсэн тангаргийн үгийг сануулж, улс орны өмнө тулгамдсан бодлогын, шийдлийн олон асуудал тулгамдаж байгааг онцгойлон анхааруулсан юм. Улс үндэстний эрх ашиг, ард түмний аж амьдралаас илүү санаа зовох, өмнөө тавих, улс төржих зүйл байх ёсгүй гэдгийг тэрбээр тэмдэглэж, аль нэг бүлэглэл, аль нэг нам гэж туйлшрахгүй, улс төржихгүй байхыг Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөв.

    Тэрбээр өнөөдрийн чуулганы ирцийн байдлыг нэгд нэгэнгүй танилцууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын 68 гишүүнээс 44 гишүүн бүртгүүлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярбаатар нар эмнэлгийн чөлөөтэй, Б.Дэлгэрсайхан, Х.Баасанжаргал, С.Эрдэнэбат, Х.Жангабыл, Д.Батлут, Д.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нарын найман гишүүн томилолттой байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Б.Тулга, С.Лүндэг, Л.Оюун-Эрдэнэ, М.Ганхүлэг, Ж.Ганбаатар, О.Батнайрамдал, Н.Алтаншагай, С.Амарсайхан, А.Ариунзаяа, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Ц.Идэрбат гэсэн гишүүд чуулганы хуралдаанд ирээгүй байна.

    АН-ын 42 гишүүн чуулганы хуралдаанд оролцохоос Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат ирсэн, Б.Пүрэвдорж, Б.Түвшин, Х.Баттулга, Д.Батбаяр, Ш.Бямбасүрэн, Ж.Баясгалан, Ц.Баатархүү нар эмнэлгийн чөлөөтэй, Б.Бейсен, Р.Эрдэнэбүрэн, Л.Гантөмөр нар ердийн чөлөөтэй, Г.Хосбаяр, Ц.Мөнхбат, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нар томилолттой, бусад 27 гишүүн буюу О.Алтангэрэл, С.Ганбаатар, П.Мөнхтулга, Д.Жаргалсайхан, Дав.Цогтбаатар, О.Цогтгэрэл, О.Амгаланбаатар, Ц.Туваан, Р.Сэддорж, Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, Х.Болормаа, Н.Алтанхуяг, Ч.Лодойсамбуу, Ж.Батсуурь, П.Батчимэг, Ж.Баярмаа, А.Ганбаатар, Б.Жаргалан, Ц.Мөнхтуяа, Э.Одбаяр, С.Одонтуяа, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Х.Тэмүүжин, Ө.Шижир, Д.Энхтуяа нар чуулганы нэгдсэн хуралдаан тасалжээ.

    ХҮН намын найман гишүүнээс Б.Мөнхсоёл чөлөөтэй, Т.Доржханд томилолттой, бусад зургаан гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд ирсэн бол ИЗНН-ын дөрвөн гишүүнээс Р.Батбол, С.Замира нар ирсэн, М.Нарантуяа-Нара чөлөөтэй, Б.Батбаатар тасалсан байна. Үндэсний эвслийн дөрвөн гишүүн Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа, М.Сарнай, А.Ундраа нар мөн чуулганы нэгдсэн хуралдааныг тасалжээ.

    Өнөөдрийн нэгдсэн хуралдааны ирц ийнхүү хүрээгүй тул Улсын Их Хурлын даргын зөвлөл цахимаар хуралдаж, энэ хуралдааныг ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу энэ сарын 21-нд, маргаашийн нэгдсэн хуралдааныг Мягмар гарагт тус тус хуралдуулахаар хойшлуулж буйг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт зарлалаа. Тэрбээр, өвөлжилтийн бэлтгэл, намрын ургац хураалт, эрчим хүчний бэлэн байдлыг хангах, шатахууны хомсдол, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд ард иргэдийн амьдрал тулгамдсан асуудлуудыг шийдэх зорилгоор Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголын төслийг өргөн барьсныг үргэлжлүүлж хэлэлцэх, мөн шударга ёсны болон ард иргэдийн хүсэн хүлээсэн асуудал болох Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилсон Ерөнхий сайдын шийдвэртэй танилцах ёстой байсан боловч харамсалтай нь хуралдааны ирц бүрдсэнгүй гээд ирэх долоо хоногийн хуралдаандаа идэвхтэй оролцохыг Улсын Их Хурлын гишүүдэд уриаллаа.

    Чуулган өнөөдөр ч хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ хуралдвал Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотгол болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Г.Тэмүүлэн нарын асуудлыг хэлэлцэх юм.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    15 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    15 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    15 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    15 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    20 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    23 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    1 өдрийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    1 өдрийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.