Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлах үүргийг ээлжит бус чуулганаас өвлөж, 9 дүгээр сарын 15-нд нээлтээ хийсэн намрын чуулган өнгөрсөн 7 хоногт гацаанд байсан.
Төсвийн тодотголын асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлж, Г.Тэмүүлэнг томилох Ерөнхий сайдын саналыг МАН-ын бүлгийн хуваагдал гацаасан. Ингэснээр чуулган хуралдаж чадахгүй байдалд орсон.
Тэгвэл УИХ-ын Тамгын газраас өнөөдрөөс чуулганыг хуралдуулах оролдлогыг хийж байна. 10 цаг намын бүлгүүд хуралдаж, 11 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг зарлажээ. Улмаар 14 цагаас УИХ-ын чуулганыг хуралдуулахаар товлосон байна.
Гишүүд ирцээ бүрдүүлж, УИХ-ын чуулган цаашид гацаанаас гарах уу, эсвэл гэдэг нь өнөөдөр тодорхой болно.

0 сэтгэгдэл