Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч улсуудын 11 дүгээр Бага хурлаар баталсан "Улс төрийн нам, сонгуульт албан тушаалд нэр дэвшигч болон сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх тухай" 11/7 дугаар тогтоолыг олон улсын түвшинд санаачилж, батлуулахад манлайлал үзүүлэн ажилласанд "Нээлттэй нийгэм форум"-ын Шударга ёсны санаачилгын захирал Заза Наморадзе баяр хүргээд хэрэгжилтийг хангахад амжилт хүслээ.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах, санаачилгыг үргэлжлүүлэх зорилгоор зохион байгуулж буй "Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт" олон улсын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байгаа "Нээлттэй нийгэм форум"-д Сонгуулийн ерөнхий хорооны дарга талархал илэрхийлсэн юм.
НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэхэд "Нээлттэй нийгэм форум" тууштай хамтран ажиллахаа Заза Наморадзе тодотгоод цаашид иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хуурамч мэдээлэлтэй тэмцэх чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр ирэх онд Узбекистан улсад олон улсын хурал зохион байгуулахаар төлөвлөснөө танилцуулаад НҮБ-ын тогтоолыг санаачлагч улсын хувьд хамтран зохион байгуулах санал тавилаа.

0 сэтгэгдэл