Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    “Нэг эрүүл мэнд” санаачилгын хүрээнд Монгол Улсын онцлог, туршлагааас хуваалцлаа

    Эхорон1 сар
    Share
    Facebook Twitter Email

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь "Нэг эрүүл мэнд” (FAO Global Conference for Actions on One Health in Agrifood Systems) олон улсын бага хурлыг есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо зохион байгуулж байна. 

    Тус бага хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, “Нэг эрүүл мэнд ба Бэлчээр, малчдын олон улсын жил” сэдэвт салбар арга хэмжээний нээлтэд оролцож үг хэлэв.

    Тэрбээр, “Нэг эрүүл мэнд” санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээрх сайн туршлага, сургамжийг хуваалцаж, цаашид өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж, арга замыг эрэлхийлэх зорилготой энэхүү салбар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ өөрийн улсын онцлог, туршлагаас хуваалцаж, Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйн арвин мэдлэг, туршлагаа дэлхий нийттэй хуваалцахын зэрэгцээ дэлхийн бэлчээр, малчдын эрх ашиг, уламжлалт амьдралын хэв маягийг хамгаалах үйлсэд идэвхтэй манлайллаа харуулсаар байгааг дурдав.

    Тухайлбал, Монгол Улс “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах санаачилгыг гаргасан бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон албан ёсоор зарласан. Энэхүү олон улсын жилийн хүрээнд өнгөрсөн наймдугаар сард нийслэл Улаанбаатар хотноо Дэлхийн малчдын их хурлыг зохион байгуулж, “Дэлхийн малчдын ерөнхий тунхаглал”, “Малчин эмэгтэйчүүдийн тунхаглал”, “Залуу малчдын тунхаглал”-ыг тус тус баталсан. Улмаар эдгээр тунхаглалыг Монгол Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн, “Бэлчээр ба мал аж ахуй”-н асуудлаар бие даасан шийдвэрийг батлуулсан гэдгийг онцоллоо.

    Хэдийгээр “Нэг эрүүл мэнд” нь орчин үеийн шинжлэх ухаанд суурилсан үзэл баримтлал хэмээн хүлээн зөвшөөрөгддөг боловч монголчуудын хувьд энэ нь олон зууны турш өдөр тутмын амьдрал, уламжлалт ахуйдаа хэрэгжүүлж ирсэн тогтолцоо юм гэдгийг тэрбээр хэлсэн үгэндээ дурдав.

    Мөн Монголын малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн уламжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэг. Түүнчлэн монголчууд дөрвөн улирлын цаг уурын онцлог, хүний бие махбодын биологийн хэрэгцээнд нийцүүлэн хоол хүнсээ зохицуулан хэрэглэх баялаг уламжлалтай. Эдгээр уламжлал, зан заншлыг байгаль дэлхий, мал, амьтан, хүн төрөлхтний эрүүл мэндийг уур амьсгалын онцлогтой уялдуулан зохицуулж ирсэн “Нэг эрүүл мэнд” санаачилгын бодит, тод жишээ хэмээн үздэг. Тиймээс бэлчээр нутгаа болон малчдынхаа уламжлалт соёл, амьдралын хэв маягийг хамгаалахын зэрэгцээ тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадвал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, аюулгүй, тогтвортой хүнсний тогтолцоог бэхжүүлэх, “Нэг эрүүл мэнд” санаачилгын бодлого, үйл ажиллагааг урагшлуулахад томоохон боломжийг бий болгож чадна гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэмдэглэн хэллээ.

    Түүнчлэн хүн, мал амьтан, бэлчээр, хүрээлэн буй орчны эрүүл мэнд харилцан уялдаатайг онцолж, Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуй, улирлын отор нүүдэл, бэлчээрээ нөхөн сэргээх уламжлалт арга ухаан нь “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын бодит жишээ болохыг тэмдэглэж, нүүдэлчдийн уламжлалт мэдлэг, туршлагыг орчин үеийн шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшилтэй хослуулах, бэлчээрийн экосистем болон малын эрүүл мэндэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, тогтвортой аргаар үйлдвэрлэсэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалав. 

    Энэ арга хэмжээнд Уругвай, Ирланд зэрэг орны хөдөө аж ахуйн сайд, зарим улсын залуу малчид, судлаачдын төлөөлөгчид оролцов.

    Монгол Улсын санаачилгаар "Бэлчээр ба нүүдлийн аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жил"-ийг энэ онд дэлхий дахинаа өргөн тэмдэглэж байгаа бөгөөд тус олон улсын жилийн Удирдах хороог Монгол улс даргалж байна.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    14 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    14 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    14 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    14 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    19 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    22 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    23 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    23 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.