АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гарагийн орой БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Вашингтон хотын ойролцоох цэргийн баазад газардахад нь биечлэн угтан авснаар Хятадын удирдагчийн 11 жилийн дараа тус улсад хийж буй төрийн айлчлал албан ёсоор эхэллээ.
АНУ-ын төрийн тэргүүн гадаадын удирдагчийг Цагаан ордонд бус, онгоцны буудлын талбайд өөрийн биеэр очиж угтсан нь ховор тохиолдол бөгөөд уг ёслолд хүндэт харуул, бөмбөгдөгч онгоцны үзүүлбэр зэрэг өндөр хэмжээний хүндэтгэл багтсан байна.
Энэхүү айлчлалын эхэнд хоёр улс худалдааны маргааныг түр намжаасан «Пусаны тохиролцоо»-ны хугацааг ирэх оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл хоёр сараар сунгахаар болсныг АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.
Төрийн тэргүүн нар энэ удаагийн уулзалтаар худалдааны дайнаас гадна хиймэл оюун ухааны өрсөлдөөн, геополитикийн ээдрээтэй асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Цагаан ордонд болох хүндэтгэлийн зоогт OpenAI, Apple, Microsoft, Nvidia, Meta зэрэг технологийн томоохон компаниудын удирдлагуудыг урьжээ.




0 сэтгэгдэл