Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    “Асгат” төслийн хүрээнд өндөр уулын бүсэд 2.6 км зам тавьж, хайгуулын ажлыг сэргээжээ

    Эхорон4 долоо хоног
    Share
    Facebook Twitter Email

    Монгол инженерүүд уул геологийн нэн хүнд нөхцөлд, далайн түвшнээс дээш 2600-3100 метр өндөрт сайжруулсан зам тавьж, салбартаа онцлох бүтээн байгуулалт хийлээ. Энэ нь Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний оргилоос 332-832 метр илүү өндөрт зам тавьсан гэсэн үг юм. 
    Хүнд даацын техник байтугай морьтой хүн ч зорчиход хүндрэлтэй, мөнх цэвдэгтэй, эгц хад асга бүхий хүнд нөхцөлд монгол инженерүүд нийт 2.6 км урт, хамгийн багадаа 18 метр гүн ухмалтай, 4-11 метр өргөнтэй, 20 гаруй огцом эргэлт бүхий замыг өөрсдийн хүчээр тавьж чадлаа. 
    Уг зам ашиглалтад орсноор стратегийн хоёр чухал асуудлыг шийдвэрлэв. Нэгдүгээрт, жил орчим хугацаанд саатаад байсан Асгатын мөнгөний ордын нэмэлт хайгуулын ажлыг сэргээв.  Хоёрдугаарт, Асгатын мөнгөний ордын хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нэмэгдүүллээ. Өмнө нь ордод хүрэхийн тулд заавал хойд хөршийн газар нутгаар дамжин зорчдог байсан нь ордын үнэлгээнд сөргөөр нөлөөлж байв. Харин Монгол Улсын нутаг дэвсгэрээр шууд хүрэх замтай болсноор ордын бие даасан байдал, хөрөнгө оруулалтын сонирхлыг шинэ түвшинд хүргэх нөхцөл бүрдлээ. 
    “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт, Монгол-Оросын хилийн зурваст орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор тус ордын нөөцийг олон улсын ЖОРК стандартаар баталгаажуулах нэмэлт хайгуулын төслийг 2025 оны тавдугаар сард эхлүүлсэн.
    Төслийн хүрээнд нарийвчилсан геологийн зураглал, гадаргын ил өрөмдлөг, далд өрөмдлөгийн бэлтгэл суваг малталт, археологи болон палеонтологийн судалгаа, далд нэвтрэлт зэрэг ажлууд хийгдэж, нийт гүйцэтгэл 60 хувьд хүрсэн үед хайгуулын ажил саатаад байсан юм.
    Учир нь геологичид Асгатын ордод хүрэхдээ өндөр уулын нөхцөлөөс шалтгаалан ОХУ-ын хилээр нэвтэрч, ойролцоогоор 800 метр зам туулдаг байжээ. Гэвч 2025 оны 09-р сарын 22-ны өдрөөс тухайн хэсгээр хил хамгаалалтаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
    Үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нэмэлт хайгуулын ажлыг дуусгах, цаашид ордыг ашиглалтад оруулах урт хугацааны хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрээр Асгатын орд руу хүрэх зам тавих шийдвэр гаргасан юм.
    Тус ажлын гүйцэтгэгчээр “Билигт инженеринг” ХХК болон “Хавай инженеринг” ХХК-ийн түншлэл сонгон шалгаруулалтаар шалгарч, энэ оны долоодугаар сард ажлаа эхлүүлэн, есдүгээр сарын дунд гэхэд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өглөө. 

    Эх сурвалж: Чингис хаан баялгийн сан нэгдэл ХХК

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.