“Айчи Нагояа-2026" Азийн наадамд оролцож буй Монголын тамирчдын медалийн буухиа үргэлжилсээр байна.
Мөнгө
Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсон Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд БНСУ-ын бөх Парисын олимпын наадмын мөнгөн медальт, 2024 оны дэлхийн аварга Ху Мимитэй барилдаж юүко үнэлгээгээр хожигдлоо.
Хүрэл
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр БНСУ-ын Ким Жисүг нэмэлт цагт цэвэр ялснаар тивийн наадмаас анхны медалиа хүртэж байна.


Мөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70кг У.Анужин хүрэл медалийн болзол хангалаа. Хариуцлагатай барилдаанд Энэтхэгийн Инунганби Тахеламбамыг хоёр юүко нэг вазари үнэлгээгээр илүүрхэж ялснаар медалийн тавцанд зогслоо.



0 сэтгэгдэл