Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

    Эхорон7 сар
    Share
    Facebook Twitter Email

    Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2026.03.20/ Монгол Улсын Филармонийн Их танхимд боллоо. Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчений Чойномын мэндэлсний 90 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэллээ. 

    Тэрбээр хэлсэн үгэндээ, Р.Чойном бол XX зууны хоёрдугаар хагасын нэгэн зурвасхан цаг үед шүлэг, зохиолоо бичиж байсан, Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц содон төлөөлөгч, тухайн цагийн нийгэм, хүмүүний амьдралын бодит үнэнийг тольдон илэрхийлэгч, иргэний эрх, эрх чөлөөг тунхаглагч, чөлөөт сэтгэлгээний дууч байсныг онцлон тэмдэглэв.

    Үргэлжлүүлэн “Эл яруу найрагч аавтай минь адил Хэнтий нутгаар овоглогддог, нутгийнхан болон нийтийн дунд домог мэт дурсагддаг, шүлэг зохиол нь хүүхэд цагийн минь хүсэл мөрөөдлийг хөглөж, эх орон, эх түүхээрээ бахархаж, омгорхох сэтгэлийг бадрааж басхүү өөрчлөгч сэтгэлгээний үрийг тархинд минь суулгасан, сэтгэлд минь хүндтэй байр суурийг эзлэгч яруу найрагч тул энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулахыг зөвшөөрсөн” гэлээ. Нөгөөтээгүүр, Улсын Их Хурлын даргын албан тушаалд томилогдоод бодлого болгон дэвшүүлэн ажиллаж буй “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн зорилго маань яруу найрагчийн үзэл санаатай нийцэж байгааг тодотгож байлаа.

    Засаг төрийн чанд хяналт цагдалтад байсан ч шүлэг найргаараа үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, тэр цагийн хатуу буулгад сөхрөлгүй ирэх цагийн дууч байж чадсанд түүний гавьяа оршиж байгааг Улсын Их Хурлын дарга Н.Учрал онцлоод, шинэ цаг ирж ардчилал эрх чөлөөний үзэл санаа нийтийн хүртээл болсноор төрөөс түүний ялыг цагаатгаж, авьяас билиг, бүтээх туурвилыг нь үнэлж 1991 онд Монгол Улсын Төрийн шагналыг нь нөхөн олгосон нь “худал нь үнэнд гүйцэтгэгддэг, зөв нь бурууг ялдаг”-ийн нотолгоо болсон хэмээв.  

    “Аз жаргал хүнд амар ирдэггүйг, эрх чөлөө, тусгаар тогтнол их үнээр олддогийг тэр өөрийн амьдралаар харуулсан. Тэр амьдралаас эд баялаг, эрх мэдэл, гавьяа алдар хүсээгүй. Харин үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сэтгэх, бодох, бүтээх, туурвих эрх чөлөөг л хүссэн. Амьдралын бодит байдал засаг төрийн нүцгэн үнэнийг энгийн хэллэгээр яруу тодоор илчлэн бичсэн байдаг” хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд онцолж байлаа.   

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, Монгол Улсын Филармони хамтран зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд нэрт яруу найрагчийн гэр бүл, үр хүүхэд, түүнтэй нэгэн үед амьдарч, туурвиж бүтээж байсан ахмад үеийн зохиолч, яруу найрагчид болон судлаач эрдэмтэд, урлаг соёлын төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцсон юм.

    Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчений Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан жилийн турш үргэлжлэх үйл ажиллагааны эхлэл болж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.