XX зууны хагасаас эхлэн өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн “Байгалийн түүхийн музей”-н үйл ажиллагааг өргөжүүлэн байгалийн шинжлэх ухааны олон талт судлалыг хөгжүүлэх зорилгоор Засгийн Газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоолоор “Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей” болгон шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн.
Музейн шинэ барилгыг 5 блок бүхий нийт 44,020 м.кв талбайтай, барилга байгууламж байхаар төлөвлөн зураг төслийг “Хатанбаатар” ХХК, барилга барих ажлыг “Содон номин” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд гүйцэтгэж, одоогийн байдлаар гүйцэтгэл 75 хувьтай баригдаж байна.
Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутгийн “Их тэнгэрийн ам” -ны 66,332 м.кв эзэмшил газарт баригдаж байгаа “Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей” ийнхүү шинэчлэн байгуулагдсанаар байгалийн юмс үзэгдлийн бүрэлдэн тогтох учир шалтгаан, түүний хувьсан өөрчлөгдөх зүй тогтол, төлөв байдал, устах үйл явц зэрэг ойлголт мэдлэгийг бүх нийтэд цогцоор хүргэхдээ техник технологийн ололтод тулгуурлан олон улсын түвшинд хүрсэн соёлын шинэ орон зайг бий болох юм.

0 сэтгэгдэл