НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталж, ингэснээр “Дэлхийн адууны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 11-нд дэлхий даяар тэмдэглэж эхэлсэн.
Энэ жил "Дэлхийн адууны өдөр"-ийг тэмдэглэх хүрээнд 56 орны 10,000 морьтон цуглах баярыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
Хүй долоон худагт долоодугаар сарын 11-13-нд уг үйл ажиллагаа болох ажээ. Энэ үеэр морьтны гайхамшгийг мэдрүүлэх олон хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд энтертайнмент, морин эмчилгээ, засал, соёл болон 21 аймгийн өв тээгч гэсэн таван хүрээг байгуулахаар урьдчилсан байдлаар тогтжээ.
Монгол Улс одоогоос 13 жилийн өмнө буюу 2013 онд дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлэх 3,000 морины уралдаан, үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10 мянган морьтны жагсаалыг Хүй долоон худагт зохион байгуулж байсан түүхтэй.

0 сэтгэгдэл