Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    “Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна

    Эхорон3 сар
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмаар хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага юм.

    Иргэдээс сонгогддог, иргэдийн төлөөллийн байгууллага учраас “орон нутгийн парламент” ч гэж нэрлэдэг. Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч нь  иргэдийн эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргад асуулт, асуулга тавих, хуралд хэлэлцүүлэхээр санал оруулж, сонгогчдодоо хийсэн ажлынхаа талаар тайлагнаж, мэдээлэх үүрэгтэй.

    Энэ дагуу Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн санаачилсан, хийж хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг олон нийтэд хүргэх “Төлөөлөгч-45” буланг нээж байна. Эхний зочдоор Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Д.Наянбаяр, Д.Отгонсүрэн нар оролцлоо.

    Налайх дүүрэг нь:

    • Газар нутаг: 68.000 га
    • Хүн ам: 36.500 (10.349)
    • Үндэстэн, ястан: Халх, казах, дөрвөд, торгууд, урианхай, захчин, буриад, барга, өөлд зэрэг олон ястан амьдардаг.
    • Хөгжлийн чиг хандлага: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Туул голын сав хөндийд оршдог бөгөөд “Улаанбаатар хот-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ зонхилсон улсын зэрэглэлтэй бие даасан хот болгон хөгжүүлэхээр тусгасан.

    Дулааны шинэ станцын ажил 2026 онд эхэлнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Налайх дүүрэгт 300 га газарт барилгын материалын үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлж, хэд хэдэн компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.  Мөн Засгийн газрын тогтоолоор 7.850 га газарт “Налуу Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “Улаанбаатар хотын төвийг чиглэсэн хүн амын төвлөрлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах дүүрэг бол Налайх, Багануур. Тиймээс дүүргийн дэд бүтэц, эрх зүйн орчин буюу хот болох шилжилт хөдөлгөөний асуудалд төвлөрч ажиллаж байна. Бид Монгол Улсын тэргүүлэх инженер, архитекторууд, гадаадын шинжээч, судлаачдын оролцоотойгоор дүүргийнхээ ерөнхий төлөвлөгөөг баталсан” гэлээ.

    Нэн тэргүүнд жил бүр өсөн нэмэгдэж буй хүн амын дулаан, цахилгааны хангамжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Наянбаяр, Д.Отгонсүрэн нар холбогдох байгууллагуудтай хамтран Налайхын дулаан, эрчим хүчний шинэ станцын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан, Эрчим хүчний яаманд 2025 онд хүсэлтээ өгчээ. Үүний үр дүнд 70 мВт-ын хүчин чадалтай дулааны шинэ  станцын ажлыг энэ жил нийслэлийн төсвөөр эхлүүлэхээр болсныг төлөөлөгч Д.Наянбаяр онцлов.

    Мөн Налайхын үйлдвэр технологийн паркийг түшиглэн 2024, 2025 онд дэд станцууд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нартай хамтран 120 га газарт сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт татах төлөвлөлт хийгдэж байна.

    Түүнчлэн дүүргийн цэвэр усны хангамжийг шинэчлэх зураг төслийн ажлыг хийж эхэлснийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн  дурдлаа. Нийт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэр усны байгууламжийг шинэчилснээр Налайх дүүрэг болон ойр орчмын сууринг найдвартай эх үүсвэрээр хангах боломж бүрдэх нь.

    Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жуулчдад зориулсан бараа бүтээгдэхүүн борлуулах цэг байгуулна

    Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь жилдээ 500 мянга орчим жуулчин хүлээж авдаг, Улаанбаатар хотод хамгийн ойр аялал жуулчлалын бүс. Тиймээс ирэх жил нийслэлийн 9 дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран, үндэсний үйлдвэрлэгчид, гар урлаачид болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулж, 2 га газарт бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах цэг байгуулахаар төлөвлөсөн байна.

    Тэрэлж рүү орох замд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, Морин хуурын цогцолбор хөшөө барих ажлыг эхлүүлсэн нь өв соёлоо сурталчлан таниулах түгээн дэлгэрүүлэх томоохон  бүтээн байгуулалт болох юм.

    Дүүргийн 5-р хороо буюу хуучнаар Гордок сууринг газар тариалангийн бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу БНСУ-ын хөрөнгө оруулагчтай хамтран нарийн ногооны ухаалаг хүлэмжийн төслийг хэрэгжүүлэхээр эхлүүлсэн байна

    “Камерын хяналтын ногоон бүс” боллоо

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалт, хот тохижилтын ажлуудыг танилцууллаа.

    Налайх дүүрэг 1950-1960 онд ашиглалтад орсон хуучны угсармал байруудаа 2018 оноос хойш үе шаттайгаар дахин төлөвлөлтөд оруулж, гадна фасад дулаалгыг шинэчилж байна. Тухайлбал, Гордок суурингийн угсармал байруудад ХБНГУ-ын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) санхүүжилтээр орчин үеийн технологиор гадна фасад, дулаалгыг ажлыг 70 гаруй хувьтай гүйцэтгээд буй юм.

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн “Гордок суурин нь Тоньюкын хөшөө рүү чиглэсэн, Цонжин болдог явах зам дагуу байрлалтай тул аялал жуулчлалын худалдаа үйлчилгээ төвлөрөх бүрэн боломжтой. Мөн нийслэлд баригдаж байгаа барилгуудын элс, хайрга дайргыг 5-р хорооны нутаг дэвсгэр дээрээс олборлож байгаа тул үйлдвэрлэл хөгжсөн бүс болж байна. Манай Налайх бол “20 минутын хот” концепцод хамгийн тохирсон дүүрэг” гэсэн юм.

    Налайх дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд:

    • Камерын хяналтын ногоон бүс: Дүүрэгт Камерын хяналтын төвийг 2022 оноос ажиллуулж, өнөөдөр хиймэл оюун ухааны удирдлагатай 220 камер суурилуулснаар гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, буурсан байна. Эрсдэл өндөр 33 цэгт 76 ухаалаг камр нэмж суурилуулах ажил үргэлжилж буй юм.
    • Ногоон байгууламж: Дүүргийн цэвдэг ихтэй, хужиртай хөрсийг мэргэжлийн дендрологичийн судалгаанд тулгуурлан эрүүлжүүлэх, ногоон байгууламжид зориулан бэлдэж, хамгийн сайн зохицох моддыг тарьж суулгажээ.
    • Хөдөлмөр эрхлэлт: Дүүргийн иргэд, залуучуудыг ажилд зуучлах “Job Fair” арга хэмжээг жил бүр зохион байгуулж, нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.
    • Дэд бүтэц: Хороолол доторх автозамуудыг газар доорх шугам сүлжээний хамт шинэчилж, гаражуудыг чөлөөлөн амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх талбай байгуулсан.
    • Боловсрол: Дүүрэгт Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тус сургуульд 700 гаруй оюутан суралцаж, үүнийг дагасан боловсролын үйлчилгээ ч сайжирчээ.

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Наянбаяр, Д.Отгонсүрэн нар Налайх дүүргийг бие даан хөгжих суурийг тавих, иргэдийн ажиллаж амьдрахад таатай хот байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгод чиглэн хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан төр, захиргааны байгууллагуудын уялдаа холбоог ханган ажиллаж байна.

    “Төлөөлөгч-45” булангийн дараагийн дугаарт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг цувралаар хүргэх болно.

    Эх сурвалж: НИТХ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.