МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлжээ. Түүнтэй өрсөлдүүлж УИХ-ын гишүүн, Шадар сайд асан С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн боловч С.Амарсайхан санал хураалтад оролцоогүй байна.
Одоо УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх юм.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал Пүрэв гарагт багтааж УИХ-ын дарга болон Засгийн газрын сайд нарын томилгоог шийдвэрлэнэ хэмээн сэтгүүлчдэд мэдэгдээд байна.

0 сэтгэгдэл