УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан Харбины гэрээний асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах тухай санал хураалтыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь түр хороо байгуулахыг дэмжсэнгүй. Тиймээс түр хороо байгуулагдахгүй болж байна.
Санаачлагч гишүүдээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь парламентын түвшинд бараг хагас жил гаруйн хугацаанд хэлэлцэгдэж, намын бүлгүүд удаа дараа завсарлага авсны эцэст ийнхүү шийдвэрлэгдлээ.

0 сэтгэгдэл