"Бишкек-2026" Азийн АШТ: ОУХМ Б.Хулан мөнгөн медаль хүртлээ
"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан хүч сорилоо.
Тэрбээр шигшээ барилдаанд Хятадын бөх, "Парис-2024" олимпын наадмын хүрэл, өнгөрсөн оны ДАШТ болон Азийн АШТ-ий хүрэл медальт Хун Кэшиньтэй барилдаад, оноогоор цэвэр ялагдлаа.
Ингэснээр Б.Хулангийн хувьд, дөрвөн жилийн зайтай Азийн аваргын хошой мөнгөн медальтан болов.
"Бишкек-2026" Азийн АШТ-ий 57 кг-ын дүн:
1. Хун Кэшинь (БНХАУ)
2. Батхуягийн Хулан (Монгол)
3. Сара Натами (Япон)
3. Квон Ён Жин (Өмнөд Солонгос)



0 сэтгэгдэл